Friday, September 4, 2026

ЗТХ-ийн сайд Л.Халтар жолооч нар болон нутгийн иргэдийн хамт нүүрс тээврийн замын нөхцөл байдалтай танилцахаар боллоо

Date:

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Тавантолгойн ордоос Чойр чиглэлд шороон замаар нүүрс тээвэрлэж байгааг эсэргүүцсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчдын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Тэд “Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар шороон замаар нүүрс тээвэрлэж байгааг эсэргүүцэж байна. Шороон замаар хийж буй тээвэрлэлтийн улмаас газар нутаг, ус бэлчээр доройтохоос гадна мал, малчдын эрүүл мэнд, ан амьтан, өвс ургамал бүгд сүйдэж байна. Говийн малчин ард түмэн хүнд даацын машины замын шороо тоосон дунд байх болчихлоо. Холын бараа харагдахгүй шахам тоосон тунд төөрөхөөс наахнуур малаа адуулж байна. Хойноос салхилсан ч, урдаас салхилсан ч битүү тоос шороо. Үүнийг дарга, сайд анхааралдаа авч, бодит байдалтай танилцаж арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 10 дугаар сарын 2-нд гаргасан Цогтцэций-Чойрын чиглэлийн шороон замын нүүрс тээвэрлэлтийг зогсоох шийдвэрийг бид дэмжиж байна. Энэ шийдвэрийг эсэргүүцэж “Баянзам” тээвэрчдийн холбооныхон Сүхбаатарын талбайд шалаанзтай эсэргүүцлээ илэрхийлснийг бид дуулаад нийслэлд ирсэн. Сүхбаатарын талбай дээр зогсоосон тийм том шалаанз манай нутгаар өдөрт 100-200-гаараа цувж байна. “Баянзам”-ынхан 4 тэрбум төгрөгөөр зам тавьж, янзалсан гэж ярьж байна билээ. Огтхон ч тийм зүйл байхгүй. Газрын хөрсийг хуссаныгаа зам гээд байна” гэлээ.

Сайд Л.Халтар Цогтцэций-Чойрын чиглэлийн шороон замын нүүрс тээвэрлэлтийг ямар ямар үндэслэлээр зогсоох шийдвэр гаргах болсноо тайлбарлаад хэн нэгэн рүү буруугаа чихих биш, Зам, тээврийн хөгжлийн яам, Цогтцэций-Чойрын чиглэлд шороон замаар нүүрсний тээвэр хийж буй “Баянзам” тээвэрчдийн холбоо, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчдын төлөөлөл хамтарч нөхцөл байдал газар дээрээ ямар байгааг хамт явж үзэж танилцахаар тогтлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

В.Путин: Украины асуудлаарх хэлэлцээний үйл явц зогсонги байдалд орсон

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Киргизид хийсэн айлчлалаа дуусгахаас өмнө...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр...

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач Дорнын эдийн засгийн чуулганд оролцож, илтгэл хэлэлцүүлжээ

ОЛОН УЛС СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДЛААЧ ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНД...

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 02-Монгол Улсын Ерөнхий сайд...