Saturday, April 19, 2025

Л.Халтар сайд Энэтхэгийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Date:

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Мохиндер Пратап Сингх-ийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Талууд Монголоос Энэтхэг руу коксжих нүүрс экспортлох, туршилтын тээвэр эхлүүлэх асуулаар санал солилцов. Энэ хүрээнд Монгол Улсын холбогдох байгууллагууд өөрсдийн судалгаанд тулгуурлан Тавантолгойн орд газраас ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн далайн боомт хүртэл тээвэрлэх зардлын урьдчилсан тооцоо, судалгаа хийсэн талаар мэдээлэв.

Мөн энэхүү уулзалтаар Монгол Улсад нефтийн үйлдвэр байгуулах төсөл болон Монголоос Энэтхэг руу коксжих нүүрс тээвэрлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Монгол-Энэтхэгийн хамтарсан ажлын хэсэг байгуулах талаар харилцан санал солилцов. Энэтхэгийн талаас БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Гангийн яам, Нүүрсний яам болон нефтийн үйлдвэрийн төсөлтэй холбоотой албаны хүмүүсийг орж ажиллуулах болсноо мэдэгдэв.

Сайд Л.Халтар Монгол-Энэтхэгийн хамтарсан ажлын хэсэгт Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас орж ажиллах бүрэлдэхүүний саналыг танилцуулж, цаашид хамтран судалж ажиллах шаардлагатай үйл ажиллагааны чиглэлийн талаар санал дэвшүүлж, урт хугацаанд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг улсын эдийн засгийн хөгжилд тэргүүлэх ач холбогдолтой салбарын нэгээр онцолж, анхааран ажиллаж байна. Аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих зорилгоор хоёр орны хооронд зорчих зорчигч болон ачаа тээврийн урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол, Энэтхэгийн хооронд үйлдэх нислэгийг эхлүүлэх саналын талаар хэлэлцлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...