Tuesday, September 15, 2026

“COVID-19” вакциныг бий болгосон эрдэмтэд Ласкерийн шагналын эздээр тодорчээ

Date:

2021 оны Ласкерийн шагналын эзэд 2021 оны есдүгээр сарын 24-ний өдөр тодров. Энэ оны шагнагдагсдын дунд BioNTech RNA Pharmaceuticals компанийн дэд ерөнхийлөгч, доктор Каталин Карико, Пенсильванийн их сургуулийн Перелман анагаах ухааны сургуулийн вакцин судлалын профессор, доктор Дрю Вайсман нар багтаад байгаа юм.

Эдгээр эрдэмтэдийн олон арван жилийн судалгаа, багийн хамтын ажиллагаа нь Moderna, BioNTech/Pfizer-ийн боловсруулсан COVID-19 вакциныг бий болгосон mRNA технологийг анхлан боловсруулж нэвтрүүлсэн юм байна. Ласкерийн шагналыг 1945 оноос хойш анагаахын шинжлэх ухаанд томоохон хувь нэмэр оруулсан эсвэл анагаах ухааны салбарт олон нийтэд дорвитой үйлчилгээ үзүүлсэн хүмүүст олгодог юм байна. Тэдгээрийг Альберт Ласкер ба түүний эхнэр Мэри Вудард Ласкер нар үүсгэн байгуулсан бөгөөд Ласкерийн сангаас удирддаг ажээ.  

Ласкерийн шагнал хүртсэн хүмүүс дараа нь Нобелийн шагнал хүртэх нь элбэг. Тиймээс тус шагналыг “Америкийн Нобелийн шагнал” гэж нэрлэх нь ч бий. Үүссэн цагаасаа хойш Ласкерийн 86 шагналтан Нобелийн шагнал хүртсэн бөгөөд үүний 32 нь сүүлийн хорин жилийн хугацаанд хүртсэн байна. Шагналыг анагаахын шинжлэх ухааны дөрвөн салбарт олгодог. Шагнал нь төрөл тус бүрт 250,000 доллар дагалддаг байна. Сонирхуулахад уг шагналаар нэхэн шагнадаггүй ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл...

УИХ дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн...

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган...

Арьс ширийг дундын зуучлалгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Хөдөө аж...