Friday, November 22, 2024

Хакүхо М.Даваажаргал сүмод арилашгүй алдар нэрээ үлдээлээ

Date:

Хакүхо М.Даваажаргал сүмод арилшгүй нэр төр, алдар гавьяагаа үлдээгээд зодог тайллаа. Японы хэвлэлүүд ингэж бичиж байна. Тухайлбал, japan-forward.com ийм гарчигтай өгүүлэл нийтэлжээ. Тус сайтад Хакүхо бүх цаг үеийн их аваргуудаас өндөр амжилтаараа, ёкозүна цолтой барилдсан хугацаагаараа, ёс зүй, нэр хүндээрээ хүмүүсийн гайхашралыг төрүүлж байна гэж бичжээ. Тэрбээр сүмогийн түүхэн дэх дээд амжилтыг эвдсэнээсээ хойш дөрвөн жилийн дараа, олон дээд амжилтын эзэн болоод зодог тайлж буй гэдгийг ч онцолсон байна. Өнгөрсөн долдугаар сард Нагояд болсон башёд Хакүхо их аварга 15 даваатайгаар өвдөг шороодолгүй түрүүлснээр карьертаа цэг тавьсан.

Тэрбээр зодог тайлах тухайгаа есдүгээр сарын 27-ны даваа гарагт мэдэгдсэн бөгөөд гурав хоногийн дараа Японы сүмогийн холбоо түүний хүсэлтийг хүлээн авч албан ёсоор тамга дарсан юм. Хакүхо зодог тайлах шийдвэрээ бүр долдугаар сард гаргачихсан байсан гэдгээ “Рёококү Кокүгикан” ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Тэрбээр зодог тайлах шийдвэрээ Нагоя башёгийн 10 дахь өдрийн барилдааны дараа гаргасан гэнэ. Энэ талаар Хакүхо “Миний зорилго бол Нагоя башёд 10-аас дээш давж, хоёр оронтой тоотой ялалт авах байсан. Энэ зорилгодоо хүрсэн учир 10 дахь өдрийн орой зодог тайлах шийдвэрээ Мияагино ояката болон дэвжээнийхээ бөхчүүдэд хэлсэн” гэжээ. Мөн тэрбээр “Зодог тайлах шийдвэрийг огтхон ч эргэлзээгүйгээр гаргасан. Одоо сэтгэл минь ихэд уужраад байна. 20 жил нүд ирмэхийн зуур өнгөрсөн мэт санагдлаа. Би бол сүмод сэтгэлээ өгсөн аз жаргалтай нэгэн” хэмээсэн байна.    

Ингэснээр монгол гаралтай энэ агуу сүмоч карьерынхаа дараагийн үеийг эхлүүллээ. Хакүхо М.Даваажаргал 2017оны долдугаар сарын 21-нд Нагоя башёд 1048 дахь ялалтаа авснаар бүх цаг үеийн хамгийн олон ялалтыг авч, үүгээрээ экс озэки Кайог давсан билээ. Харин тэрбээр эдүгээ мэргэжийн сүмогийн дээд зиндаанд 1187 ялалт байгуулжээ. Хакүхо 2006 оны тавдугаар сарын башёд түрүүлж, 15 жил хоёр сарын дараа 45 түрүүлсэн амжилттайгаар зодог тайлж буй юм. 

Хакүхо М.Даваажаргал өнгөрсөн оны наймдугаар сард өвдгөндөө мэс засал хийлгаж, түүний дараа коронавирусийн халдвар авч, энэ оны гуравдугаар сард дахин өвдгөндөө мэс засал хийлгэсэн юм. Гэвч өвдөгний бэртэл нь сайн эдгээгүй бөгөөд зодог тайлах шийдвэр гаргажээ. Нэмж хэлэхэд шинэ озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ жилийн дотор гурван удаа түрүүлж, эзэн хааны цомыг гардсан нь Хакүхог зодог тайлах шийдвэр гаргахад нөлөөлсөн гэнэ. Энэ талаар “Үлдсэнийг нь түүнд үлдээж болно гэж би мэдэрсэн” хэмээн Хакүхо их аварга хэлснийг “Kyodo News” дамжуулжээ.

Эдүгээ 36 настай Хакүхо зодог тайлсныхаа дараа Мияагино дэвжээндээ туслах ояката болж, өөрийн олон жилийн туршлага, мэдлэгээ залгамж халаа, залуу сүмочдод өвлүүлэх юм байна. Уламжлал ёсоор зодог тайлсан их аваргын нэрийг Японы Сүмогийн холбоо өгдөг. Тус холбоо Хакүхог Магаки ояката гэж нэрлэхээр болсон бөгөөд өөрийн хувийн дэвжээ нээх эрх өгөөгүй юм. Учир нь түүний багш Мияагино ояката ирэх жилийн наймдугаар сард тэтгэвэрт гарна. Үүний дараа Хакүход албан ёсоор дэвжээ байгуулах эрх нээгдэх аж. 

Хэвлэлийн бага хурлын үеэр Хакүхо багшдаа талархал илэрхийлээд, “Ояката дасгалжуулагч болохын  төлөө бүхнийг эхнээс нь суралцана” гэжээ. Харин Мияагино ояката шавийнхаа тухай “Хакүхо аварга маш хичээгүй, сайн шавь. Бэлтгэл сургуулилалтыг үнэн сэтгэлээсээ хийдэг. Нагоя башёд өвдөгний хүнд бэртэлтэй барилдсан Хакүхог хараад дахин барилдуулаад байж чадахгүй гэж бодсон. Цаашдаа өөр шигээ олон сайн бөх төрүүлсэн сайн ояката болоорой” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Их аварга Хакүхо Мөнхбатын Даваажаргал сүмогийн дээд зиндаанд 15 жил барилдаж, 84  тэмцээнд ёкозүна цолтой зодоглон 45 түрүүлсэн амжилт нь сүмогийн ертөнцийнхнийг гайхашруулж буй юм. Үүгээрээ тэрбээр сүмогийн түүхэнд арилашгүй нэр хүндээ үлдээж буй билээ. Ёкозүна асан Китанофүжи NHK-д өгсөн ярилцлагадаа “14, 15 жилийн турш ёкозүна хэвээр байсаар ирсэн нь гайхалтай амжилт юм. Тэр бусад бүх рикишид үлгэр дуурайлал үзүүлдэг хүн юм” гэжээ. Мөн комүсүби цолтой барилдаж, Мэхний их дэлгүүр хэмээн нэрлэгдэж асан Кёкүшюзан Д.Батбаяр NHK -д өгсөн ярилцлагадаа “Хакүхо маш удаан хугацаанд гайхалтай амжилтыг хадгалж ирсэн. Түүний хөдөлмөрийг хүндэтгэхээс өөр аргагүй” гэсэн байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...