Thursday, November 5, 2026

Монгол-Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяалалд шилжүүллээ

Date:

Монгол-Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяалалд өнөөдөр шилжүүллээ. Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ судалгааг цогцоор нь хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ. Монгол, Японы найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар энэ эмнэлгийг байгуулсан. Өнгөрсөн хавар УИХ-д өргөн барьсан боловсролын багц хуульд их сургуулийн эмнэлэг гэсэн ангиллыг тусгасан юм. Ингэснээр их сургуулийн эмнэлгийн тогтолцоог Монгол Улсад хөгжүүлэх эхлэл болж, анагаахын сургуулийн эмнэлзүйн судалгаа, сургалтад мэдэгдэхүйц дэвшил гарч, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх, эх орондоо эмчилж чадахгүй байгаа өвчний тоог бууруулна гэж тооцож байгаа юм байна.

Монгол-Японы эмнэлэг АШУҮИС-ийн харьяанд байснаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ судалгааг цогцоор нь хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж буй юм. Ингэснээр монголчууд эх орондоо Японы стандарт, менежмент, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломжтой болно. Мөн төгсөлтийн дараах резиденсийн сургалтын чанарт дэвшил гарах юм.

Сургууль, эмнэлэг хоёр үйл ажиллагаа болон хүний нөөцөө нэгтгэснээр санхүүгийн хэмнэлт гарч, эмч, эмнэлгийн ажилтны цалинг сургуулийн түвшинд хүргэх боломжтой. АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 4.5 сая долларын эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. Мөн тус эмнэлэгт Австралийн Засгийн газрын 7.5 сая еврогийн төсөл хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаад байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хөрөнгө оруулалтын сан байгуулах ажлын хэсэг ээлжит хурлаа хийлээ

Төрийн өмчит зарим компанийн хувьцааны тодорхой хэсгийг төвлөрүүлж, дотоод...

УИХ Их Монгол Улсаа байгуулсны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдааныг товлолоо

Суут эзэн богд Чингис хааны эснэсэн өдрийг тохиолдуулан Монгол...

“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж БНХАУ-ын Хөнгөн цагааны...

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг...