Friday, July 31, 2026

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан утга зохиолын уралдааны шилдгүүд тодорлоо

Date:

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан зарласан утга зохиолын шилдэг бүтээлийн уралдааны богино хэлбэрийн төрлүүдэд шалгарсан уран бүтээлчид өнөөдөр шагналаа гардан авлаа. Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас санаачлан зохион байгуулсан энэхүү уралдааныг Монголын зохиолчдын эвлэл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн дэмжиж, хамтран оролцжээ.

Үндэсний утга зохиолын шилдэг бүтээлийг шалгаруулах уг уралдааныг шүлэг, найраглал, өгүүллэг, тууж, роман, судлал шүүмж, хүүхдийн жүжгийн зохиол гэсэн долоон номинациар зарласан бөгөөд өнөөдөр шүлэг, найраглал, өгүүллэгийн төрөлд шалгарсан уран бүтээлчид шагналаа гардав. Шагнал гардуулах ёслолыг Үндэсний бичиг, соёлын өдрүүдийн хүрээнд, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулсан байна.

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан утга зохиолын уралдааны шүлгийн төрөлд Азийн шилдэг яруу найрагч, зохиолч Д.Урианхай нэгдүгээр байрыг эзэлсэн бол Г.Сэр-Одын шагналт, залуу яруу найрагч С.Начин, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Сүхдорж нар удаах байруудад шалгарчээ.

Найраглалын төрөлд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Н.Даваадаш “Дөрвөн улирлын зохионгуй” найраглалаараа нэгдүгээр байр эзэлж,  Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Нямаа, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Т.Баянсан нар удаах байруудад шалгарсан байна. Найраглалын төрөлд яруу найрагч Б.Занданхүү тусгай шагнал хүртжээ.

Өгүүллэгийн төрөлд Монгол Улсын ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Догмид “Дайны жилийн хүүхнүүд” бүтээлээрээ тэргүүлж, зохиолч Б.Ойдов, Т.Жамбалдорж нар удаалжээ.

Энэхүү уралдааны онцлог нь утга зохиолын бүх төрлийг хамруулж, ялангуяа найраглал, шүүмж судлал, хүүхдийн жүжиг зэрэг төрлөөр бичиж туурвих хүсэл эрмэлзлийг төрүүлэхийг зорьсон бөгөөд шүүлтийн хувьд ирүүлсэн уран бүтээлүүдийг зохиогчийн нэргүйгээр кодлон шүүгчдэд уншуулж шалгаруулжээ.

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан утга зохиолын шилдэг бүтээлийн уралдааны хоёрдугаар шат буюу тууж, роман, судлал, шүүмжийн уралдааны бүтээлүүдийг аравдугаар сарын 30 хүртэл хүлээн авч, Улс тунхагласны баяраар шилдгүүдийг тодруулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...