Saturday, November 23, 2024

ЭМГЭНЭЛ

Date:

МОНГОЛЫН ТЕАТРЫН УРЛАГИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН, ГЭРЭЛ, ДУУНЫ НАЙРУУЛАГЧ ДАРИЙМААГИЙН ЭРДЭНЭЧИМЭГ НЬ 2021 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ ӨДӨР ХҮНД ӨВЧНИЙ УЛМААС ТААЛАЛ ТӨГСӨЖ МОНГОЛЫН ТЕАТРЫН УРЛАГТ ХҮНД ГАРЗ ТОХИОЛОО.

Дариймаа овогтой Эрдэнэчимэг нь 1946 онд Увс аймгийн Өндөрхангай суманд Норжмаагийн хүү болон мэндэлжээ. 1964 онд Нийслэлийн 10 жилийн 14-р дунд сургуулийн 10-р анги, 1981-1984 онуудад Монгол Улсын Их сургуулийн оройн салбарын урлагийн ангийг төгссөн.Гэрэл, дууны найруулагч Д.Эрдэнэчимэг нь 1964 оны 9 дүгээр сараас 1992 он хүртэл 30 шахам жилийн хугацаанд Улсын Драмын Эрдмийн театрт гэрэлтүүлэгч, уран сайхны гэрлийн найруулга, дууны найруулагч, инженерээр ажиллаж үндэсний, түүхэн, цэрэг эх орны болон дэлхийн сонгодог ба орчин үеийн сэдэвт жүжгүүдийн дуу, шум, чимэг хөгжмийн найруулга, уран сайхны гэрлийн найруулга шийдэл хийсэн чадварлаг, авьяаслаг ажилтан байв.

Манай театрын тайзнаа 1963 онд тавигдсан Ч.Чимэдийн “Яндангийн дуу” жүжгийн дууны найруулгыг хийсэн цагаас эхлэн өөрийн орны нэрт зохиолчдын жүжгүүд Л.Ванган “Эзэд”, Ч.Ойдов “Далан худалч”, Ч.Лодойдамба ” Гарын таван хуруу”, Д.Намдаг “Ээдрээ”, Ч.Чимид “Арын албаныхан”, Д.Мягмар “Нандин эрдэнэ”, Д.Батбаяр “Дөшин жирмийнхэн”, Ч.Чимэд “Маш нууц”, Д.Мягмар “Нэгэн няравын паян”, Д.Мягмар “Найрын ширээний ууц”, Д.Дожоодорж “Унаган хайр”, У.Шекспир “Лир ван”, Ч.Чимэд “Буурай аав”, Д.Намдаг “Шинэ байшинд”, Д.Батбаяр “Мартагдсан аялгуу”, Э.Оюун “Гарваа”, Ж.Шагдар, Э.Санчигдоон “Цагаан дарь эх”, П.Хорлоо “Алтан үст охин”, Л.Ванган, П.Хорлоо ”Зам нийлэх үү”, Ж.Пүрэв “Түлхүүрийн нууц”, Л.Ванган“ Ээдрээ” болон дэлхийн алдартай сонгодог жүжгүүд Софокл “Эдип хаан”, “Отелло”, У.Шекспир Гамлет”,“Лир ван”, Э.Войнич “Овод”, инээдмийн жүжиг К.Гольдони “Хоёр эзний ганц зарц”, Б.Брехт “Эхийн сэтгэл”, М.Горький “Егор Булычев” зэрэг 50 гаруй жүжгийн гэрэл, хөгжмийн найруулгыг ур чадварын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн театрын мэргэжилтэн байлаа.

Д.Эрдэнэчимэг нь 1991 оноос Улсын хүүхэлдэйн театрт ажиллахдаа мөн 100 гаруй хүүхэлдэйн жүжгийн гэрэл, хөгжмийн найруулгыг хийж гүйцэтгэжээ. УДЭТ -т ажиллахын зэрэгцээ УАДБЧ(ҮУИТ)-ын тухайн үеийн уран бүтээлүүдийн уран сайхны гэрэл, электро акустик, дуу бүжгийн чуулбарын фонограмм бичлэгийг хийх зэрэг ажлуудыг гардан гүйцэтгэж байв.УДЭТ-ын хамт олон 1967,1972,1978,1983 онуудад Москва, Элиста, Улан-Удэ хотуудад айчлан тоглолт хийхэд жүжгийн хөгжмийн чимэглэлийг эрхлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байлаа. Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа монголын 21 аймаг, сумуудаас соёл урлагийн тайлан тоглолтоо хийх ажиллагаа, Сүхбаатарын талбайн ёслол, Ардын хувьсгалын ойн баяр болон бусад баяруудын парадын уриа, фонын дуу хөгжим фонограмм бичлэг бэлдэх, техник хэрэгслээрээ үйлчлэх зэрэг өөрөө гардан явуулдаг байв. Гэрэл, дууны найруулагч Д.Эрдэнэчимэгийн хийсэн бүтээсэн ажлыг төр засгаас өндрөөр үнэлэн Ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, “Алтан гадас” одонгоор тус тус шагнасан юм. Монгол улсын театр урлагийн нэрт зүтгэлтэн Дариймаагийн Эрдэнэчимэгийн эгэл даруу зан, хүнлэг нөрөхсөг чанар гэгээн дүр төрх бид бүхний зүрх сэтгэлд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно.

Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын Захиргаа, Уран сайхны зөвлөл, Театрын хамт олноос. 2021.09.16

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...