Saturday, November 23, 2024

Сургуулийн 37 автобус сурагчдад үйлчилнэ

Date:

Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотын хэмжээнд 286 ерөнхий боловсролын сургуульд 341.500 сурагч суралцана. Төрийн өмчийн 152, төрийн бус өмчийн 134 сургуульд шинээр 38.842 сурагч элсэн орж байна.

2021-2022 оны хичээлийн жилд хотын төв буюу Их тойрууд байршилтай 17 сургууль,  хотын захын нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж тааруу  12 сургуулийн сурагчдад зориулж сургуулийн автобусаар үйлчлэхээр болжээ. Их тойрууд байршилтай сургуулиудын хувьд хүүхдээ хүргэх, авах гэсэн эцэг эхчүүд автомашинаар зэрэг зорчин авто замд ачаалал үүсгэдэгтэй холбоотойгоор сургуулийн автобусаар үйлчлэх болсон юм. Харин хотын захын сурагчдын хувьд нийтэд үйлчилдэг автобусны тоо цөөн байдгаас хүлээлт үүсгэхийн сацуу хүүхэд багачууд автобусанд сууж чадахгүй хоцрох тохиолдол гардаг аж. Тиймээс хотын захын 12 сургуулийн сурагчдыг сургуулийн автобусаар хичээл сургуульд нь хүргэхээр болжээ.

Нийслэлийн хэмжээнд сургуулийн автобусыг гурав дахь жилдээ явуулж байгаа бөгөөд энэ ажилд нийтийн тээврийн компаниуд идэвх санаачилгатай оролцож, нийгмийн хариуцлагын хүрээнд 3-5 автобусыг нийтийн тээврээс чөлөөлж, сургуулийн автобус болгон үйлчилж байгааг Нийслэлийн Боловсролын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ онцоллоо. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор 5600-6300 сурагч сургуулийн автобусаар зорчсон байна.

Энэ хичээлийн жилийн хувьд сургуулийн автобусыг 37 чиглэлд явуулахаар төлөвлөжээ. Сургуулийн автобус есдүгээр сарын 6-ны өдөр буюу ирэх даваа гарагаас эхлэн сурагчдад үйлчилнэ. Нийт 37 чиглэлд 37 автобус явах юм. Сургуулийн автобусаар зөвхөн бага ангийнхан бус, нийт сурагчид үйлчлүүлэх боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...