Thursday, August 13, 2026

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл удаашралтай байна

Date:

Нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдыг улс даяар цахим хэлбэрээр бүртгэж  байгаа. Шинэхэн сурагчдын цахим бүртгэл наймдугаар сарын 16-ны 09:00 цагт  эхэлсэн бөгөөд өчигдөр /наймдугаар сарын 23/-ийн 19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нэгдүгээр ангид элсэх сурагчдын 42 хувь нь  сургуульдаа бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулжээ. Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 40.330 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах юм. Тэдний 44.2 хувь нь л бүртгүүлсэн бол Багануур дүүрэгт бүртгэл 29.5, Багахангайд 47.4, Налайхад 56.9, Баянголд 46.4, Баянзүрхэд 41.9, Сонгинохайрханд 50.3, Сүхбаатарт 43.1, Хан-Уулд 42.5, Чингэлтэйд 37.3 хувьтай байна. Цахим бүртгэл наймдугаар сарын 25-ны 17:00 цагт хаагдана. Гэтэл улс, нийслэлийн хэмжээнд бүртгэлийн ирц хангалтгүй, хүүхэд багачуудын тал хувь нь ч бүртгүүлж амжаагүй байна.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран нэгдүгээр ангид элсэх зургаан настай хүүхдүүдийг гэрийн хаягийн дагуу хамран сургах тойргийн сургуульд нь бүртгэхээр болсон. Тухайн сургуульд суралцах сурагчдын нэрсийн дагуу эцэг, эхчүүд бүртгэлийг www.parent.edu.mn цахим хуудсаар баталгаажуулах учиртай. Бүртгүүлэх явц амар хялбар, системийн хувьд саатал, хүндрэлгүй байгаа хэдий ч эцэг, эхчүүд хүүхдүүдээ бүртгүүлэхгүй, бүртгэлийн явц удаашралтай байна. Иймд эцэг, эхчүүдийг бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг Нийслэлийн Боловсролын газраас уриаллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...