Saturday, November 23, 2024

Авто үйлчилгээний мэдээллийн сангаас ямар үйлчилгээ авах боломжтой вэ?

Date:

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь Авто үйлчилгээний мэдээллийн сан ашиглалтад оруулаад багагүй хугацаа өнгөрөөд байна.Мэдээллийн сангийн зорилго нь авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд авто үйлчилгээний ангилал тогтоох үйл ажиллагаа хүндрэл чирэгдэлгүй түргэн шуурхай үзүүлэх, ангилал тогтоолгосон авто үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг иргэн, олон нийтэд нэг дороос хүргэх, тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний түүхчилсэн бүртгэл үүсгэх, тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаанд холбогдсон засвар үйлчилгээ болон ашиглалтын бусад мэдээллээр олон нийтийг хангахад чиглэдэг байна.

Одоогоор Авто үйлчилгээний мэдээллийн санд нийт ангилал тогтоолгосон 507 авто үйлчилгээний байгууллага бүртгэгдэж 22000 тээврийн хэрэгслийн 27838 засвар үйлчилгээний түүх үүсээд байна. Авто үйлчилгээний мэдээллийн сангийн программ хангамж нь вэбд суурилсан ба AUTOBOX.MN сайтаар дамжуулан ажилладаг бөгөөд тус сангийн сервер нь “Үндэсний дата төв”-д байршиж Төрийн цахим мэдээлэл солилцооны системээр дамжуулан дараах мэдээллийн сангуудтай холбогдоод байгаа юм байна. Үүнд,

• Татварын ерөнхий газрын мэдээллийн сан

• Гаалийн ерөнхий газрын мэдээллийн сан

• Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн сан

• Техникийн хяналтын үзлэгийн мэдээллийн сан

• Торгуулийн мэдээллийн сан

Авто үйлчилгээний мэдээллийн сан ашиглалтад орсноор иргэд, олон нийт дараах олон төрлийн үйлчилгээ хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай авах боломжтой болсон. Авто үйлчилгээний байгууллага нэгж тээврийн хэрэгсэл тус бүрийн ашиглалтын түүхтэй танилцсанаар тухайн тээврийн хэрэгслийг оношлох, засвар үйлчилгээг хийхэд хялбар болсон байна. Тус мэдээллийн сангаар дамжуулан өөрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд үнэ төлбөргүйгээр сурталчлах, бүтээгдэхүүн, үйлчилгээндээ цахим хэлбэрээр урьдчилсан захиалга авах, өөрийн байгууллагын хийж гүйцэтгэсэн засвар, үйлчилгээний талаар бүртгэл хөтлөх тэдгээрт цахим хэлбэрээр баталгаа гаргах, авто үйлчилгээний ангилал тогтоолгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр авах боломжтой.

Харин иргэд автотээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаанд холбогдсон /тээврийн хэрэгслийн өмнө хэдэн эзэмшигчтэй байсан, хязгаарлалт, торгууль, татвар, импортоор орж ирэх үеийн дэлгэрэнгүй мэдээлэл, засвар үйлчилгээний мэдээлэл, техникийн хяналтын үзлэг/ мэдээлэлтэй нэг дороос түргэн шуурхай танилцах, ангилал тогтоолгосон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцсанаар өөрт хамгийн ойр боломжит авто үйлчилгээний байгууллагуудаас сонголт хийн урьдчилан захиалга өгөх, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг болон бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой төлбөр хураамж цахим хэлбэрээр төлөх, өөрийн тээврийн хэрэгсэлд хийгдсэн засвар үйлчилгээнд хяналт тавих гэх мэт боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...