Thursday, August 13, 2026

Хөвсгөл нууранд живсэн “Сүхбаатар” онгоцыг 37 жилийн дараа татаж гаргана

Date:

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хувиасаа санхүүжүүлж Хөвсгөл нууранд живсэн шатахуунтай тээврийн хэрэгслийн байршлыг тогтоолгож, Хөвсгөл нуурын усны бүтэц болон эко судалгаа хийсэн Олон Улсын эрдэмтэдийн багаар ажлын тайлан гаргуулах ажлын 2014 онд хийжээ. 2019 онд эдүгээгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрыг тэргүүлж байхдаа Хөвсгөл аймагт ажиллаж энэ ажлыг үргэлжлүүлнэ гэдгээ хэлж, улмаар 2020 онд Засгийн газрын шийдвэр гарч, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэжээ.

Ийнхүү энэ ажил үе шаттай үргэлжилсээр байгаа юм байна. Цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг Хөвсгөл нуурын ёроолд живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, нөхцөл байдлыг үнэлэх, эхний ээлжид 1986 онд Хөвсгөл аймгийн Хатгал сум орчимд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гарах ажлын хэсэг хуралдсан байна.

Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилготой уг ажлын эрсдэлгүй зохион байгуулах талаар нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатай. Тиймээс БОАЖЯ-наас санхүүжилт, удирдлага менежментээр хангаж, Онцгой байдлын ерөнхий газар гардан гүйцэтгэх ажлаа төлөвлөн зохион байгуулахаар болсон байна.

Монгол Улсын хувьд өмнө ийм том хэмжээний хөлөг татан гаргах аврах ажиллагаа явуулсан туршлагагүй. Нуурын 50 метрийн гүн нь оролцоогоор 16 давхар байшинтай тэнцэнэ. Иймд аврагчдын техник хэрэглэлийг судлан бэлтгэх, ОХУ-аас туршлага солилцох, татан авалтын нарийн төлөвлөгөөг гаргаж, бүх талаар хамтран ажиллахаар зүйтэй гэдэгтэй санал нэгджээ. Бэлтгэл ажлыг энэ сардаа хангаж, газар хөлдөхөөс өмнө татан авах ажиллагааг зохион байгуулахаар тогтжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...