Sunday, November 15, 2026

М.Анхцэцэг дөрөвдүгээр байр эзэллээ

Date:

Хүндийг өргөлтийн 87 кг-д өрсөлдсөн гавьяат тамирчин М.Анхцэцэг эцсийн мөч хүртэл медалийн төлөө өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзэллээ. Манай тамирчин огцомоор 110 кг-ыг өргөсөн амжилтаар тавд бичигдэж байсан. Улмаар түлхэлттэй өргөлтийн хоёр дахь оролдлогоороо 142 кг-ыг өргөж, дөрөвт орж ирсэн. Түүний хувьд хүрэл медаль хүртэхийн тулд 147 кг-ыг өргөх ёстой байв. Ингээд 147 кг-ыг захиалж, медалийн төлөө эцсээ хүртэл тэмцэхээр болсон. Харамсалтай нь захиалгаа өргөж чадалгүй алдаж, дөрөвдүгээр байр эзэллээ.

Ийнхүү хэдийгээр медаль хүртэж чадаагүй ч Олимпийн наадмын дөрөвдүгээр байрт шалгарна гэдэг том амжилт юм. Монголчуудын Олимпоос медаль хүртдэг ТОП 4 төрөл удахгүй тав болж нэмэгдэх боломжтой гэдгийг М.Анхцэцэг маань тод томруун харуулж чадлаа.

Эмэгтэйчүүдийн 87 кг-ын дүн

1.Ван Жоу Юу (БНХАУ) 120 кг+150 кг=270 кг

2.Т.Салазар (Эквадор) 113 кг+150 кг=263 кг

3.С.Фегуэро (Доминикан) 116 кг+140 кг=256 кг

4.М.АНХЦЭЦЭГ (МОНГОЛ) 110 кг+142 кг=252 кг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...

Ц.Галбадрахын уран хайчилбарын “Үзэсгэлэнт Монгол” цомогийн нээлт боллоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” давхардсан зардлыг бууруулна

Төрийн өмчит компаниудыг илүү үр ашигтай, хэмнэлттэй ажиллуулах шинэчлэл...