Sunday, November 15, 2026

С.Батцэцэг медалийн төлөө барилдана

Date:

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-д зодоглож буй С.Батцэцэг Оросын бөх Ханум Вальеваг 8:5-аар ялж, шөвгийн дөрөвт шалгарлаа. Барилдаан яг л өмнөхийн нэгэн адил өрнөж, орос бөх 1:0-ээр тэргүүлж эхний үеийг дуусгасан. Харин хоёрдугаар үед орос бөх Батцэцэгийн хөлд ороход дагуулж шидээд бүхэл дөрвөн оноо авсан юм. Дараа нь мөн л дээрх мэхээр дөрвөн оноо авснаар ялалт манай хүний талд ирэх нь үндсэндээ ойлгомжтой болов. Сүүлд Вальева оноог бага зэрэг ойртуулсан ч Батцэцэг онооны давуугаа хамгаалж чадав. Одоо С.Батцэцэг үдээс хойш финалд шалгарахын төлөөх барилдааныг Нигерийн бөх, Африк тивийн 10 удаагийн аварга Блессинг Оборудудутай хийнэ. Хагас шигшээ барилдаанууд 17.15-д эхлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...

Ц.Галбадрахын уран хайчилбарын “Үзэсгэлэнт Монгол” цомогийн нээлт боллоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” давхардсан зардлыг бууруулна

Төрийн өмчит компаниудыг илүү үр ашигтай, хэмнэлттэй ажиллуулах шинэчлэл...