Wednesday, September 16, 2026

Монголын үндэсний олимпын хороо мэдэгдэл гаргажээ

Date:

Олимпийн лого/таван цагариг/, “Токио-2020” Олимпийн наадмын лого болон бэлгэ тэмдгүүд, түүнтэй холбогдох туг, уриа, сүлд, таних тэмдэг, эмблемийг зөвшөөрөлгүй ашиглах тохиолдлууд ихээр гарч байгаатай холбогдуулан Монголын үндэсний олимпын хороо мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МЭДЭГДЭЛ

Зуны XXXII Олимпын наадам Япон улсын Токио хотноо амжилттай үргэлжлэн явагдаж байна. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон энэхүү наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож, одоогийн байдлаар 1 мөнгө, 2 хүрэл медальтайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Энэ хугацаанд цахим болон биет орчинд Олимпын лого/таван цагариг/, “Токио-2020” Олимпын наадмын лого болон бэлгэ тэмдгүүд, түүнтэй холбогдох туг, уриа, сүлд, таних тэмдэг, эмблемийг зөвшөөрөлгүй ашиглах тохиолдлууд ихээр гарч байна.

Олимпын Харти болон Монголын үндэсний олимпын хорооны дүрэм, Олимпын бэлгэ тэмдгийг хамгаалах тухай “Найробийн гэрээ”-ний дагуу дээрх өмчийг бараа, материал дээр хэвлэн ашиг олох, өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх зорилгоор сурталчилгаанд хавсаргах зэрэг арилжааны зорилгоор ашиглаж буй аливаа үйлдэл нь хориотой тул хууль бус үйл ажиллагааг зогсоохыг анхааруулж байна

Монголын үндэсний олимпын хороо нь Олимпын бэлгэ тэмдгийг хамгаалах эрх бүхий байгууллагын хувьд холбогдох хууль дүрмийн дагуу арга хэмжээ авахыг мэдэгдэж байна. Та бүхнийг оюуны өмчийг дээдлэн Олимпын хөдөлгөөний дүрэм, журмыг хүндэтгэж, үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэлтэй байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРОО

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл...

УИХ дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн...

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган...

Арьс ширийг дундын зуучлалгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Хөдөө аж...