Sunday, September 27, 2026

Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх асуудлаар зөвлөлдөв

Date:

Нийслэлийн үйлдвэрлэл технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн тодорхойлох, паркуудын хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмбэлэх, эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Эмээлт, Багануур, Багахангайн үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийн асуудлаар зөвлөлдөх уулзалтыг цахимаар зохион байгууллаа. Уулзалтад ХХААХҮЯ, БХБЯ, ЭХЯ, УУХҮЯ, БОАЖЯ, НЗДТГ, Эмээлт, Багануур, Багахангай үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын холбогдох албан тушаалтан, Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар нар оролцов.

Уулзалтаар үйлдвэрлэл, технологийн паркуудын танилцуулгыг хийж, үйл ажиллагааны чиглэлийн талаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна

Улсын Ургацын штабаас ургац хураалтын явцын мэдээг гаргажээ. Монгол Улсын хэмжээнд 2026...

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий...

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.09.24/ “Нээлттэй парламент”...