Friday, August 21, 2026

Үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна

Date:

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 20-нд Сэлэнгэ мөрний адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Хойт Тамир, Урд Тамир, Хангайн нурааны өврийн Заг, Цагаан туруут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-100 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Туул, Чулуут, Хараа, Хэрлэн, Улз, Заг, Хархираа, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см давсан байна.

Харин Орхон, Онон, Халх голууд үерийн аюултай түвшинг 5-30 см  даван хүчтэй үерлэж байгаа бол маргааш Чулуут гол Өндөр-Улаан сум орчмоор усны түвшин 35 см  орчим нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй  болон аялж зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байх, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам гарцаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...