Saturday, August 22, 2026

Хот хоорондын зорчигч тээврийн үнэ 700-20000 төгрөгөөр нэмэгджээ

Date:

Зам тээврийн сайдын 2013 оны долдугаар сарын 10-ны өдрийн 162 дугаар “Авто тээврийн жишиг тариф шинэчлэн батлах тухай” тушаалаар “Хот хоорондын зорчигч тээврийн 1 хүн.км-ийн өртгийг 45-55 төгрөг байхаар баталсан. Уг жишиг тарифыг баримтлан хот хооронд болон орон нутгийн нийтийн тээвэрлэлтийн тарифыг тооцоолон, аж ахуй нэгж байгууллагатай харилцан тохиролцож гэрээгээр тээвэрлэлтийг гүйцэтгэж ирсэн байна.

​Дээрх хугацаанд шатахууны үнэ 10 гаруй удаа нэмэгдэж өнөөдрийн байдлаар 2390 төгрөг болж 26,7 хувиар өссөн нь тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын алдагдлыг нэмэгдүүлэн, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг хэвийн явуулах боломжгүй болж байна. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 374 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар 1 хүн.км-ийн өртгийг 60-75 төгрөг байхаар тогтоосон.​ Дээрх тушаал шийдвэртэй уялдуулан хот хоорондын нийтийн тээврийн тарифыг 1 хүн.км-ийн өртгийг 60-65 төгрөг болгон нэмэгдүүлж, аж ахуйн нэгж байгууллагатай гэрээгээр харилцан тохиролцсон хэрэгжүүлээд байгаа юм байна. Тиймээс хот хоорондын нийтийн тээврийн чиглэлүүдийн тээвэрлэлтийн үнэ 700–20,000 төгрөгөөр нэмэгджээ.

Чиглэл бүрийн үнэ, тарифыг доорх зурагнаас харна уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...