Sunday, November 24, 2024

Нүүрс экспортолж буй хилийн боомт, бүс, зурвас газарт чингэлэг тээврийн терминалууд байгуулахаар болжээ

Date:

Коронавируст халдвар цар тахлын үед экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нүүрс экспортолж буй хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газарт чингэлэг тээврийн терминалууд байгуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргажээ.

Мөн Замын-Үүд, Гашуун сухайт боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах аж.

БНХАУ-ын коксжих нүүрсний гол нийлүүлэгч АНУ болов

Монгол Улсын коксжих нүүрсний экспорт огцом буурснаар АНУ БНХАУ-ын гол нийлүүлэгч болоод байна. БНХАУ-ын тал Австрали улсын нүүрсний импортод албан бус хориг тавьсан нь үүнд мөн нөлөөлжээ. Оны эхний дөрвөн сард АНУ БНХАУ-д 2.5 сая тонн коксжих нүүрс нийлүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор тав дахин өссөн үзүүлэлт юм. Харин зургаадугаар сард 742.9 мянган тонн нийлүүлээд байгаа ажээ.

Түүнчлэн Монгол болон Австралийн экспорт буурсан энэ үед ОХУ нийлүүлэлтээ нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж байна. Зургаадугаар сард тус улс БНХАУ-д 894 мянган тонн коксжих нүүрс нийлүүлжээ. Нийлүүлэлт буурснаар үнэ өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд хүхрийн агууламж багатай коксжих нүүрсний үнэ тонн 2303 юань хүрээд байгаа юм. Энэ нь 2015 оноос хойших дээд хэмжээндээ хүрсэн үзүүлэлт боллоо.

Австрали улсын Аж үйлдвэрийн яам эрчим хүчний нүүрсний худалдааны ойрын 3 жилийн хүлээлтийг бууруулав

Ирээдүйд БНЭУ, Япон, Өмнөд Солонгос улсаас эрчим хүчний нүүрсний эрэлт удаашрах эсвэл бүр буурах төлөвтэй байгаа тул Австрали улсын Аж үйлдвэрийн яам дэлхийн эрчим хүчний нүүрсний худалдааны ойрын гурван жилд таамаглалаа буурууллаа.

Австрали улсын аж үйлдвэр, шинжлэх ухаан, эрчим хүч, нөөцийн газрын ерөнхий эдийн засгийн алба хамгийн сүүлийн “Эрчим хүч, нөөцийн улирлын тайлан” -г нийтэлж, 2021 онд дэлхийн эрчим хүчний нүүрсний худалдаа 1.07 тэрбум.тн-с буурч, 1.01 тэрбум.тн болох төлөвтэй байгааг харууллаа. Энэ нь энэ оны эхний улирлын улирлын тайланд хүлээгдэж буй 1.07 тэрбум.тн-с бараг 60 сая тонноор буурсан үзүүлэлт юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...