Tuesday, September 22, 2026

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргаар Б.Одгэрэл ажиллана

Date:

Өнгөрсөн хоногуудад эрүүл мэндийн салбарт үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хэд хэдэн эмнэлгийн даргыг чөлөөлсөн билээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” эмнэлгийн гадаа долдугаар сарын 3-нд нэгэн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан эмгэнэлт хэрэг явдал гарсан. Үүнтэй холбогдуулан  Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга  Р.Пүрэвдаш, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга Н.Амартүвшин нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргаар Б.Одгэрэл гэх залууг томилохоор шийдвэрлэсэн байна. 

Б.Одгэрэл нь Хүний их эмч, эрх зүйч мэргэжилтэй өмнө нь хувийн хэвшил, ЭМШУИС-д хэлтсийн дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай юм байна. Харин Түргэн тусламжийн 103 төвийн дарга асан Р.Пүрэвдашийн хувьд нь тэтгэврийн нас болсон ч албан тушаалдаа үлдсэн нэгэн гэх мэдээлэл бий.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох...

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн...

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик...