Thursday, August 13, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон Улаанбаатараа ногоон болгохыг уриаллаа

Date:

Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын газраас “Эх дэлхий ногоон байг” бүх нийтийн мод тарих арга хэмжээг энэ амралтын өдөр зохион байгуууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон Улаанбаатар хотын ногоон байгууламжийг сэргээх, орчин тойрноо тохижуулах ажилд хамтран ажиллах бөгөөд өдөрлөгийн нээлтэд Аж ахуйн албаны дарга М.Хатанбаатар  оролцлоо.  Нийслэлийн хот тохижилтын газраас байгууллага хамт олноороо мод, зүлэг тарин, ногоон байгууламжаа сэргээж орчин тойрноо тохижуулахыг Улаанбаатар хотын нийт иргэддээ уриалж, уриалгыг түүчээлэх, иргэдэд хүргэх төлөөлөл болж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ.  Өнөөдрийн арга хэмжээний үеэр Чингисийн өргөн чөлөөнд 53 ширхэг гоёлын мод, Энхтайваны өргөн чөлөөнд 10 мянган хайлаас мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 63 тоот захирамжаар 5 болон 10 дугаар сарын эхний 7 хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан.   Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн “Ногоон хөгжлийн бодлого”, “Тогтвортой хөгжлийн зорилтууд” зэрэг урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулан баталж, хэрэгжүүлж байна.  Энэ хүрээнд байгаль орчны нөөцийг хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах олон талт ажилд  Нийслэлийн  9 дүүрэг, 171  хороо, төрийн болон төрийн бус байгууллагууд,  аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотой мод тарих ажлууд  хүрээгээ тэлж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...