Monday, September 8, 2025

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн бондыг арилжив

Date:

ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ “Монголын хөрөнгийн бирж” тавдугаар сарын 31-нээс энэ сарын 04-ний өдрүүдэд дөрвөн удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулжээ. Нийт 1,9 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа: Нийт 53 компанийн 2,723,401 ширхэг хувьцаа 1.8 тэрбум төгрөгөөр арилжаалжээ. Хамгийн өндөр үнийн дүн бүхий арилжаанууд

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.  ЛэндМН ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 21/17 тоот тогтоолын дагуу ЛэндМН ББСБ ХК дөрөвдүгээр сарын 23-наас МХБ-ээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болсон. Энэ дагуу тавдугаар сарын 31-нээс энэ сарын 04-ний өдрийн хооронд нийт 309,601 ширхэг хувьцааг худалдан авчээ. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА: Компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд  “Эрдэнэс таван толгой” төгрөгийн  22 ширхэг бондыг 2,198,000 төгрөгөөр, ам.долларын 124 ширхэг компанийн бондыг 12,404 доллараар арилжаалсан байна.  ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА: Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 263,810 ширхэг нэгж эрхийг нийт 69 сая төгрөгөөр арилжаалсан байна.  ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЖАА: Өнгөрсөн долоо хоногт Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нэг ширхэг үнэт цаасыг нийт 355 мянган төгрөгөөр арилжаалсан байна. Энэ сарын 04-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3.6 их наяд төгрөг болсон бол ТОП-20 индекс 34,067.67 нэгж болж, өмнөх долоо хоногоос 2.34 хувиар өссөн гэж Хөрөнгийн биржээс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээлээ

Хөвсгөл, Булган,Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад нийт 525 мянга гаруй...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар дурсгалын мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын...

Зэсийн шинэ орд нээгдлээ

Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутагт хийсэн хайгуулын үр...

“Эрдэнэт үйлдвэр” түүхэн дээд амжилт үзүүлж, нөөцөө шинэчлэн тогтоожээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Орхон аймагт ажиллаж байна....