Tuesday, August 18, 2026

Цахар тугч Урнаа “Аян” дуугаа гаргажээ

Date:

Өвөрмонголын Ордос нутгаас гаралтай алдарт дуучин Цахар Тугчи Урнаа Герман улсад амьдарч, уран бүтээлээ туурвисаар олон жил болж буй юм. Тэрбээр саяхан “Аян” хэмээн нэгэн өвөрмөц, шинэ дуугаа гаргаж олны хүртээл болгожээ.

Урнаагийн дууг сонсоход энгүй орчлонгийн хязгааргүй орон зайд орсон мэт сэтгэл зүрхийг эзэмддэг бөгөөд түүний уужим тэнүүн эгшиг дуунд нь хөдөө  тал бүхэлдээ багтсан мэдрэмж төрүүлдэг. Энэ тухай Урнаа дуучин “Ордос ардын дуу маш баялаг, амьд, хүчтэй. Байгальтайгаа ойрхон явдаг хүмүүс их баясгалантай сайхан байдаг. Дуу гэдэг хүн болон сүнсний хоорондох оньс, дуулж явдаг хүн хэзээд баяртай байдаг юм. Дуу урлаг бол надаас салж болшгүй хувь барилдлагатай, сэтгэл санаа тайвшрахад их хүчтэй, их нээлттэй, хил хязгаарт хаагддаггүй. Дуу хүн хүний хооронд үгээр хэлж чадахгүй зүйлсийг бас илэрхийлж, харилцаж чаддаг. Тэгвэл би бас нэг хэсэг гайхалтай сайхан уран бүтээлчидтэй хамтран ажилласан. Намайг төрүүлсэн аав ээж, төрсөн нутаг Ордос, Ордосын олон түмэн, энгүй сайхан эх байгальдаа хүндэтгэл дэвшүүлэн талархаж байгаа сэтгэлээ илэрхийлье” хэмээн нэгэнтээ хэлжээ. Түүний энэ үг шинэхэн бүтээл “Аян” дууных нь тайлал болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Же Мён энхийн хэлэлцээ эхлүүлэхийг Хойд Солонгост уриалав

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч бямба гарагт олны өмнө...

“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад орлоо

Шинэ эдийн засагт шилжих эхлэл "Ногоон өртөө" Өнөөдөр нээлтээ хийсэн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...