Monday, May 11, 2026

Академич Л.Болд: Мэтгэлцээнийг хараад сонгогчид сонголтоо өөрчилдөг гэдэгт би хувьдаа итгэхгүй

Date:

Миний л бодол…

Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчийн засаглалтай АНУ мэтийг даган дуурайж“халз мэтгэлцээн” хэмээх зүйлийг зохион байгуулж, сэтгүүлчдийн асуултад хариулаад байгаа юм шиг, өөр хоорондоо ч мэтгэлцээд байгаа юм шиг нэг ажил зохион байгуулдаг боллоо. Цаг хугацаандаа хавчигдаад ярих хэлэх зүйлээ гүйцэд хэлж ярихгүй, тавьсан асуултад хариулахын оронд өөрийн ярья гэснээ яриад байдаг нэг ийм ойлгомж муутай зүйл болоод өнгөрдөг. Ийм мэтгэлцээнийг хараад сонгогчид сонголтоо өөрчилдөг гэдэгт би хувьдаа итгэхгүй байна.

Одоо бүр цахим хэлбэрээр нэг нь оролцоод нөгөө хоёр нь мэтгэлцэх ч юм шиг яриа явах боллоо. Ингэвэл бүр мэтгэлцээний учир утгаа алдах олно. Ер нь “Мэтгэлцээн” гэдэг бол алгаараа (нүд) харж, арваараа барьж үзэж байж уралддаг оюуны томоохон сорилт юм. Дайралцаан мэтийн монгол уламжлалаа бодох юм бол илүү нарийн юм ярих ёстой болно.

Тэгээд ч өрсөлдөгчийнх нь нэгний хувьд бие сэтгэлийн зовуурьтай болчихоод байгаа хүнд үед нь мэтгэлцээнд урьж, оюун ухаан, бие махбодыг чилээх нь ёс зүйгүй хэрэг болно биз дээ.

“Тэнүүн явахад тэмээгээр тусалснаас

Тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг ардын үгээ бодсон ч нэг талаас, оюуны сорил гэдэг бол хүний бие сэтгэлийг маш их зүдрээдэг, нөгөө талаас сонгогчид өдийд аль хэдийн сонголтоо хийчихсэн байгаа учир мэтгэлцээн гэдэг улстөрийн энэ нэг ойлгомжгүй ажлыг заавал явуулах нь утга учир муутай мэт санагдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Мөнгөн хазаарын чимээ” наадамд Т.Пүрэвжаргал түрүүллээ

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын...

Вадим Розенштейн: Эрхэмсэг ноён Г.Занданшатарыг WR Chess багтаа угтан авч байгаадаа баяртай байна

Ерөнхий сайд асан Г.Занданшатар Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгч. Тэрбээр...

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Цолмонг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар сонголоо

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо....

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2026 оны биржийн борлуулалт 2.1 их наяд төгрөгт хүрлээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 05 дугаар сарын 08-ны...