Wednesday, August 12, 2026

Гадаадад амьдарч буй 7394 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлжээ

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажил өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр орон нутгийн цагаар 07:00 цагт эхэллээ. Санал авах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий 44 Салбар комисс байгуулагдсан бөгөөд санал авах ажиллагаа орон нутгийн цагаар хамгийн анх Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Салбар комисст эхэлсэн.

Энэ удаагийн сонгуульд гадаад улсад байгаа нийт 7394 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэнээс 5 дугаар сарын 30-ны өдрийн 12:00 цаг/Улаанбаатарын цаг/-ийн байдлаар 14 Салбар комисст нийт 641 сонгогч саналаа өгөөд байна. Орон нутгийн цагийн бүсээс шалтгаалан 30 Салбар комисст санал авах ажиллагаа хараахан эхлээгүй байна. Сонгогчдын ирцийн мэдээний явцыг өнөөдрийн 17:00 цагт дахин мэдээлэх болно гэж Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссоос мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...