Saturday, September 26, 2026

Монгол Улс “Аюулгүй аяллын шошго” олгох үйл ажиллагаанд нэгдлээ

Date:

Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй “Аюулгүй аяллын шошго” олгох үйл ажиллагаанд Монгол Улс нэгджээ. “Ковид-19” цар тахлын дараа аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг хурдан хугацаанд дахин эхлүүлэх, сэргээхэд чиглэсэн шинэ хэвийн байдалд мөрдөх ДАЖЗ-өөс боловсруулсан удирдамжийг дагаж мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Аюулгүй аяллын шошго” олгох ажиллагааг албан ёсоор эхлүүлж байна.

Монгол Улсад “Аюулгүй аяллын шошго” олгох үйл ажиллагааг БОАЖЯ, “Аялал жуучлалын хөгжлийн төв” ААТӨҮГ хамтран хэрэгжүүлэх бөгөөд “Аюулгүй аяллын удирдамж”-ийг хэрэгжүүлэх, “Аюулгүй аяллын шошго” авахтай холбоотой нэгдмэл ойлголтонд хүрэх зорилгоор энэ сарын 28-нд цахим форум зохион байгуулжээ. Тус форумд БОАЖЯ, АЖХТ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, эрүүл мэндийн байгууллагууд, ЗТХЯ, мэргэжлийн холбоод, 21 аймгийн БОАЖГ зэрэг салбар бүрийн төлөөлөл бүхий 200 орчим хүн оролцож, “Аюулгүй аяллын шошго” олгох үйл явцын талаар нэгдсэн мэдээлэл авсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна

Улсын Ургацын штабаас ургац хураалтын явцын мэдээг гаргажээ. Монгол Улсын хэмжээнд 2026...

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий...

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.09.24/ “Нээлттэй парламент”...