Thursday, August 13, 2026

Олимпын эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн дэмжлэг олгоно

Date:

Монгол Улс “Токио-2020” зуны олимп, Паралимпийн наадамд оролцохоор спортын 12 төрөлд 30 эрх аваад байна. Олимпийн хугацаанд эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлэх, Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг 1.5 сая төгрөг болгож нэмэх  асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болсноо Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Тэрээр “Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд энэ зуны хамгийн их хүлээлттэй байгаа арга хэмжээ бол нэг жил хойшлоод байгаа Токиогийн олимп. Энэ удаагийн олимп хүн төрөлхтөн цар тахлыг даван туулсны бэлгэдэл болно. Бид амжилт гаргах, аваргатай болохын төлөө бүх боломжоо дайчлах ёстой. Үүнд Үндэсний хорооны гишүүдийн хамтын ажиллагаа чухал” гэлээ.   

Тамирчдын бэлтгэл сургуулилтыг эрүүл ахуй, халдвар хамгааллын дор шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв төлөвлөлтөд тулгуурлаж зохион байгуулах, нийт бүрэлдэхүүнийг PCR шинжилгээ, дархлаажуулалтад  хамруулах, эрхийн оноо цуглуулах болон эрх олгох олон улсын тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүнийг улс хооронд зорчих тусгай үүргийн нислэг, олон улсын нислэгийн хуваарьт багтаах зэргийг албаны хүмүүст үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...