Sunday, June 28, 2026

ХХБ эрүүл мэндийн салбарынханд ипотекийн зээл олгоход дэмжлэг үзүүлнэ

Date:

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурах ёслолд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Т.Дашцэрэн, Захиргаа хуулийн хэлтсийн дарга Л.Дашравдан оролцлоо. Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч, Гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаа, Иргэдийн банкны газрын захирал П.Мөнхнаст, Иргэдийн хамтын ажиллагаа хэлтсийн  захирал Э.Шинэбаяр нар оролцсон байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ковид 19-ын цар тахлын хүнд амаргүй үед нийт эмч эмнэлгийн ажилчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор 6 хувийн ипотекийн зээлийг хурдан шуурхай олгоход дэмжлэг үзүүлсэн Худалдаа хөгжлийн банкны хамт олонд нийт эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа өмнөөс талархал илэрхийлжээ. Тэрбээр “Цаашид Худалдаа хөгжлийн банктай хамтран олон чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа бөгөөд бидний хамтын ажиллагаа үргэлжлэх болно” хэмээв.

Ийнхүү санамж бичиг байгуулснаар Эрүүл мэндийн яам, Худалдаа хөгжлийн банк хамтран эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилтнуудад ипотекийн 6 хувийн зээлийг олгохоор болж байгаа юм. Тухайлбал, эмч, эмнэлгийн ажилтнууд Худалдаа хөгжлийн банкны бүх салбарт дугаар харгалзахгүй очиж зээл авах боломжтой болж байгаа аж. Мөн ипотекийн 6 хувийн зээлийн материал бүрдсэн тохиолдолд нэг өдрийн дотор орон сууцны зээлийг шийдвэрлэхээр тохиролцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...

Дональд Трамп Европын орнуудад 100 хувийн хариу татвар ногдуулна гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-нд олон нийтийн...