Thursday, October 1, 2026

Кофе шоп, сургалтын төв, бассейн, фитнесийн үйл ажиллагааг нээлээ

Date:

УОК-ын шийдвэрээр тавдугаар сарын 15-наас дөрвөн төрлийн үйл ажиллагааг нээхээр болсон. Энэ дагуу өнөөдрөөс кофе шоп, бүх төрлийн сургалт, чийрэгжүүлэх төвүүд (фитнес), бассейнуудыг нээж байна. Ингэхдээ кофе шоп, чийрэгжүүлэх төв, бассейнууд хүчин чадлынхаа 50 хүртэлх хувьд буюу 50 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулна. Харин бүх төрлийн сургалтууд 10 хүртэлх хүнтэйгээр үйл ажиллагаа явуулах юм.

Үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газар, байгууллагууд нь вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон гэрчилгээтэй болон өвчлөөд эдгэсэн тухай эмчийн магадалгаатай хүн ажиллуулах бөгөөд мөн дээрх бичиг баримтыг үндэслэж иргэдэд үйлчилнэ.

Коронавирус халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэд вакцины гэрчилгээгээ www.vis.health.gov.mn, http://www.emongolia.mn сайтаар  нэвтэрч, авах боломжтой.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндэсний баялгийн сангийн шинэчлэл, уул уурхайн салбарын төлөвийн талаар санал солилцлоо

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Төслийн удирдлагын газрын...

Улаанбаатарт газрын тосны агуулахын цогцолбор барихад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй...

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий...