Wednesday, November 18, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймагтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн дагуу байгуулагдсан энэхүү гэрээ нь Өмнөговь аймаг болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хооронд байгуулж буй хоёр дахь удаагийн Хамтын ажиллагааны гэрээ юм. Анхны буюу 2018 оны гэрээний хэрэгжилтийг талууд 92.6 гэж дүгнэсэн бөгөөд тус гэрээний хүрээнд Өмнөговь аймагт нийт 18 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.

Энэ удаагийн гэрээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “А6-20” бизнес төлөвлөгөөгөөг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх юм. Тухайлбал, Өмнөговь аймагт хийгдэх дэд бүтэц, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, “Эрдэнэс Тавантолгой Хөгжлийг дэмжих сан” байгуулах, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр олон ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Мөн уламжлалт мал аж ахуй болон бэлчээр ашиглах, хадгалан хамгаалах, усжуулах чиглэлээр хамтран ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...

Ц.Галбадрахын уран хайчилбарын “Үзэсгэлэнт Монгол” цомогийн нээлт боллоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” давхардсан зардлыг бууруулна

Төрийн өмчит компаниудыг илүү үр ашигтай, хэмнэлттэй ажиллуулах шинэчлэл...