Wednesday, August 12, 2026

СӨХ-ны үйл ажиллагаа шилэн болно

Date:

Улсын хэмжээнд 1500 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Улаанбаатар хотод 926 СӨХ байдаг. СӨХ-ны үйл ажиллагаа, эрх үүргийг нь хамгаалах зорилготой СӨХ-дын Дээд зөвлөлд 900 СӨХ нэгдсэн аж.

Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ-ны сарын төлбөрийн тухайд хөдөө орон нутагт  дунджаар 3000-15000 төгрөг орчим, Улаанбаатар хотод 15000-30000 төгрөг орчим байдаг бол 10 хүрэхгүй хувь нь 200000 төгрөгөөс дээш төлбөр авдаг байна. Эдгээр СӨХ-дод нийт 24000 орчим  ажилтан, албан хаагчид ажилладаг.

Харин иргэдийн дунд СӨХ-ны үйл ажиллагаа, үйлчилгээг төдийлөн сайн мэддэггүй бөгөөд СӨХ-ны төлбөр огт төлдөггүй айлууд ч байдаг байна. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд СӨХ-ны асуудлаар  дараах гомдлыг ирүүлдэг. Үүнд

  • Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, хураамж, зарцуулалт, хяналт
  • СӨХ ус, цахилгаан тасалж байгаа тухай
  • СӨХ-ны дундын өмчлөлийн засвар үйлчилгээ
  • Хууль бусаар СӨХ байгуулсан, СӨХ-г солих шаардлагатай тухай
  • Орон сууцны засвар, үйлчилгээ үзүүлж буй компани СӨХ-ны үйл ажиллагаа явуулж  байгаа тухай шүүмжлэлтэй ханддаг байна.

Иймд аль аль талдаа ойлгомжтой байх үүднээс иргэний төлж буй СӨХ-ны төлбөр хаана, юунд зарцуулагддаг тухай, иргэн СӨХ-д ямар үнэлгээ өгөх, ямар шаардлага тавьж болох талаар, СӨХ, иргэний харилцан эрх үүргийг тодорхой болгох хэрэгтэй үзсэн байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэж, СӨХ-ны үйл ажиллагааг шилэн болгож нэгдсэн аппликэйшнтэй болж байгаа тухай өнөөөр олон нийтэд зарлалаа. Эхний ээлжид СӨХ-дын Дээд зөвлөлийн гишүүн 900 СӨХ үүнд хамрагдаж үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгохоо илэрхийлжээ.

Тус аппликэйшны хөгжүүлэлтийг “Юү Би колл” ХХК гүйцэтгэсэн бөгөөд үйлчилгээндээ ашиглахыг хүссэн аль ч СӨХ-д үнэ төлбөргүй, хугацаагүйгээр ашиглах эрх олгож байгаа юм байна. Хамгийн гол нь иргэд сэтгэл ханамжтай байж, хүн бүрт эргэлзээтэй байсан СӨХ-ны асуудлууд шилэн болох нь чухал юм.

ШӨХТГ-аас хэрэгжүүлж буй Монгол Улсад тулгамдсан 76 асуудлын нэг болох СӨХ-ны асуудал ийнхүү шийдвэрлэгдлээ гэдгийг өнөөдөр болсон хэвлэлийн хурлаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, СӨХ-дын Дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатар, “Юү Би колл” ХХК-ийн захирал Н.Отгонбаяр нар онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...