Sunday, November 24, 2024

С.Батсайхан: Нийслэлд үерийн хамгаалалтын 145 км урт далан суваг байдаг

Date:

Геодези, усны барилга, байгууламжийн газар нь Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын 145 км далан суваг, хөрсний болон борооны ус зайлуулах 187 км шугам, сүлжээний засвар, арчлалт, нөхөн сэргээлт, угсралт, цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг. Авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээний лаг цэвэрлэх, үерийн усны далан цэвэрлэх ажил ямар шатандаа явж байгааг Геодези, усны барилга, байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа.

-Бүх нийтийн бэлэн байдлын үед хэдэн байршилд ус зайлуулах хоолой, үерийн даланг цэвэрлэж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд нийт 53 байршилд 145 км урт үерийн хамгаалалтын далан суваг байдаг. Бид төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын бүх далан суваг, авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээний цэвэрлэгээ, засвар, арчлалтыг хийдэг юм. 3, 4-р хорооллын үерийн далан, Энхтайваны өргөн чөлөөний үерийн далангийн цэвэрлэгээний ажлыг хоёр бригад хийж байна. Цэвэрлэгээний ажил 20-30 хувьтай явж байгаа.

-Цаашид хийхээр төлөвлөсөн ямар ажил байна вэ?

-Баянбүрдийн тойрог болон Долоон буудлын эцэст шинээр ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа. Засварын ажлын хүрээнд Гэсэрийн баруун суваг буюу “Петровис” шатахуун түгээх станцаас доош Гэсэр сүмийн баруун уулзвар хүртэлх 0.6 км урт үерийн далангийн засварын ажлыг хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг хангасан. 

Геодези, усны барилга, байгууламжийн газрын харьяалалд байдаг үерийн хамгаалалтын барилга байгууламж бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй үерийн эрсдэлээс хамгаалж байдаг нэн чухал объект. Тиймээс үерийн даланд хог хаягдлаа хаяхгүй, ахуйн бохир усаа хийхгүй байхыг иргэддээ уриалж байна. Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 145 км үерийн хамгаалалтын далан сувгийн ахуйн хог хаягдлыг дүүргүүдийн тохижилт үйлчилгээний газрууд хариуцан ажилладаг. Бид үерийн хамгаалалтын далан сувагт хур борооны ус болон шар уснаас үүссэн лаг шавар, хог хаягдлыг байнга ачиж тээвэрлэдэг. Жилд дунджаар 20 мянга гаруй шоо метр лаг хагшаасыг ойролцоох төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэж, зайлуулдаг юм. Үерийн хамгаалалтын далангийн гол бохирдлыг иргэдийн ахуйн хог хаягдал үүсгэдэг. Энэ нь үер болох эрсдэлийг бий болгодог. Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хийцийг зөвшөөрөлгүй өөрчилснөөс иргэн, аж ахуйн нэгжид эрсдэл учирдаг. Үерийн хамгаалалтын далан суваг хийхэд өртөг өндөр байдаг учир жил бүр олон км далан суваг хийх нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй. Тиймээс нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын далан сувгийг шат дараатайгаар төлөвлөж, хийж байна. Авто замын борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэгэх ажлыг жилд хоёр удаа, үерийн хамгаалалтын далан сувгийн цэвэрлэгээний ажлыг жил бүр хийдэг.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...