Thursday, October 1, 2026

Вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн бол 50 мянган төгрөгөөр урамшуулна

Date:

Засгийн газар өнөөдөр /2021.05.05/  ээлжит хуралдаанаа хийж, гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар мэдээлэл хийж байна. Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд вакцинд хамрагдах иргэдийн тоо буурчээ. Тиймээс вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс  Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гаргасан байна. Тодруулбал, вакцины хоёр тундаа хамрагдсан иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Нийслэлд хүнсний талон авдаг 47 мянган насанд хүрсэн вакцин хийлгэх ёстой иргэн байдаг. Үүний 29 мянга нь вакцины нэгдүгээр тундаа ч хамрагдаагүй байна. Мөн Улаанбаатарт төрөл бүрийн халамжид хамрагддаг 211 мянган иргэн байна. Үүний 81 мянган иргэн нь вакциндаа хамрагдаагүй байгаа юм. Иймээс ирэх саруудад бүх төрлийн халамж, хүнсний талоныг вакцинжуулалтад хамрагдсан эсэхээс шалтгаалж олгоно. Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдийн дархлааг хадгалах, сэргээх зорилгоор 50 мянган төгрөгийн витаминжуулалтын багц бэлдэж байсан. Гэхдээ үүнийг вакцинд хамрагдсан иргэдийг урамшуулах хэлбэрээр бэлэн мөнгөөр тооцож олгох шийдвэр гаргалаа. Иймээс ард иргэд маань вакцинжуулалтад хамрагдаж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан гэр бүл, хайртай хүмүүсийнхээ төлөө вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндэсний баялгийн сангийн шинэчлэл, уул уурхайн салбарын төлөвийн талаар санал солилцлоо

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Төслийн удирдлагын газрын...

Улаанбаатарт газрын тосны агуулахын цогцолбор барихад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй...

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий...