Wednesday, August 12, 2026

Ногоон бүсэд зэрлэгшсэн 157 золбин нохойг устгажээ

Date:

Нийслэлийн ногоон бүсэд зэрлэгшсэн золбин нохой олширч, сүрэглэн тарвага, зээр зэрэг ан амьтдад халдах болжээ. Тиймээс ногоон бүс дэх золбин нохойн устгалыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран зохион байгуулжээ.

Тухайлбал, дөрөвдүгээр сарын 30-нд “ӨЛТЭ” ХХК Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчидтай хамтарч, Богдхан уулын Нүхтийн ам, Хүүшийн ам, Арцатын амнаас 18 золбин нохой устгасан байна. Мөн “Базалт нэгдэл”, “Ихбулаг атүк” ХХК хамтарч Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хойд чиглэлийн зуслангийн ногоон бүсэд ажиллаж, Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчдын заасан чиглэл болох Майхан толгой, Яргайт, Гоодойн ам, Шаргаморьт, Эрдэнийн амралт, Бэлх, Сэлхийн зуслангаас 40 золбин нохой устгажээ.

Түүнчлэн тавдугаар сарын 1-нд Туул гол дагасан бургас, дугуйн замын орчмоос найман нохой, Найрамдал зуслангийн бүсээс таван нохой, “Базалт нэгдэл” ХХК, “Ихбудаг атүк” ХХК-ийн анчид Санзайн Цэргийн амралт, Шарга морьтын эцэс, Бэлхийн эцсээс 38 нохой устгасан байна. Тавдугаар сарын 3-нд “ӨЛТЭ” ХХК Баянхошууны Баруун, Зүүн салааны зуслангийн бүсээс 16 нохой, “Ихбулаг атүк” ХХК Баянзүрх дүүрийн Улиастай, Гачуурт орчмоос 32 нохой устгажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...