Saturday, October 25, 2025

Д.Сумъяабазар: Зам, гүүрэн байгууламжаа нөөц, боломждоо тулгуурлан засна

Date:

Энхтайваны гүүрийг өчигдөр 20:00 цагаас хааж, зам засварын ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд хэв гажилтын заадас засварын ажил хийх юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр зам засварын ажилтай танилцлаа.

Гэрэлтүүлгийн шонгуудыг 1958 онд гүүр ашиглалтад ороход суурилуулжээ. Ингэхдээ шонг гүүрний арматуртай шууд гагначихсан аж. Үүнийг засаж, шонд боолт хийж, үндсэн каркасанд бэхэлгээ хийнэ гэдгийг албаныхан хэлж байлаа. Мөн гэрлийн шон боржуур руу хэт ойртсон учраас 10 см татаж, суурилуулна гэхэд Хотын дарга явган хүн, дугуйтай хүн явахад улам бүр хүндрэлтэй болох тул байгаагаар нь засах чиглэл өглөө. Түүнчлэн өнгө, будгийг сэргээх хэрэгтэй гэдгийг дурдсан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлд хийж, хэрэгжүүлэх олон ажил байгаа. Энхтайваны гүүрийг шинэчилж засварлах төлөвлөгөө гарсан. Гүүрэнд 2004 онд их засвар хийснээс хойш олигтой засвар хийгээгүй. Хөл хорионы үеийг ашиглаад зам, гүүрэн байгууламжаа өөрсдийнхөө нөөц, боломжид тулгуурлан засаж, янзлах хэрэгтэй” гэсэн юм.

Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж, засаглал, эдийн засаг, эрх зүйн реформ хийхгүй бол өнөөдрийн нөхцөл байдалд зам, гүүрээ засаж чадахгүй, мөнгө байхгүй нөхцөл байдал үүсэж байгааг онцолсон. Гэсэн хэдий ч хөл хориотой байгаа энэ хугацааг ашиглаж, зам, гүүрэн байгууламжийнхаа ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Энэ онд Улаанбаатар хотын гүүр, гүүрэн байгууламжийн засварт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 500 сая төгрөгийг НИТХ-аас батлуулсан. Энэ нь гүүр, гүүрэн байгууламж, газар доорх байгууламжийн засварын ажилд төдий л хүрэлцээтэй биш” хэмээн ярив. Хэдий тийм ч Хотын даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу бололцоондоо тулгуурлаж,  засварын ажлыг хийнэ гэдгээ хэлж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг...

П.Эрхэмбаяр: Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хэн ч байсан Цэцэд заадаг, нөлөөлдөг, загнадаг байж болохгүй

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны эргэн тойронд болж...

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн...

Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт тасалдаагүй, хэвийн байгаа. Сүүлийн өдрүүдэд хэрэглээ хоёр дахин өссөн

Шатахууны хангамжийн асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням...