Wednesday, September 9, 2026

ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүнтэй цахимаар уулзлаа

Date:

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн  Максим Викторович Васильевтэй цахимаар уулзлаа. Уулзалтын эхэнд цар тахлын хүнд нөхцөлд хамтын ажиллагааны санаачилга дэвшүүлж байгааг талархалтайгаар хүлээн авч байгаагаа талууд харилцан илэрхийлэв.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Викторович Васильев ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам Улаанбаатар хоттой хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлж, ойрын хугацаанд цахим яриа хэлэлцээрийг өрнүүлэх саналыг танилцуулав. Мөн Екатеринбург хотноо 2021 оны долдугаар сарын 6-9-ний хооронд зохион байгуулах олон улсын аж үйлдвэрийн “ИННОПРОМ-2021” үзэсгэлэнд Улаанбаатар хотын төлөөлөгчдийг оролцохыг урин, тус үзэсгэлэнгийн үеэр талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах боломжтойг дурдав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах...

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах...

Сэлбэ хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина

Сэлбэ хотод нийт 8600 орчим өрхийн 113 блок орон...

“Дамбадаржаа” дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна

Сэлбэ дэд төвийг дулаанаар хангах 63 МВт Дамбадаржаа дулааны...