Wednesday, October 28, 2026

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганы нэгдүгээр хороогоор “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

Date:

2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Нэгдүгээр хорооны Бүгд хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр баталлаа.

Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Мөнхчимэг уг тогтоолын төслийг танилцуулж хэлсэн үгэндээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь цөмийн зэвсгээс ангид дэлхийг цогцлоох үйлсэд оруулж буй Монгол Улсын бодит хувь нэмэр, хүч чармайлт болохыг онцлон тэмдэглэв.

Монгол Улс энэхүү тогтоолыг 1998 оноос хойш 2 жил тутам НҮБ-ын Ерөнхий Ассамблейд санаачлан хэлэлцүүлж батлуулж байна. Энэ жилийн чуулганы Нэгдүгээр хороогоор баталсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолд НҮБ-ын 34 гишүүн улс хамтран зохиогчоор нэгдэн оров.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор “Улаанбаатар” пянзыг бүтээжээ

Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ой болон “Улаанбаатар театр”...

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.10.28/ НҮБ-ын...

Ургац хураалт 88.1 хувьтай үргэлжилж байна

ХҮНСНИЙ УЛААНБУУДАЙН СТРАТЕГИЙН НӨӨЦӨД 109.8 МЯНГАН ТОНН УЛААНБУУДАЙ БҮРДҮҮЛЖЭЭ Ургац...