Friday, February 20, 2026

Нийтийн тээврийн үйлчилгээнд 244 хүн хяналт тавин ажиллаж байна

Date:

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлсэн. Мөн нийтийн тээврээр зөвхөн хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагчдыг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулах, хяналт тавих ажлыг зохион байгуулж байна.

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд  хөдөлгөөнт болон суурин 17 байршилд  Авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, 43 байршилд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 албан хаагч, 116 байршилд “Сити баз консалтинг” ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 175 шалгагч ажиллаж, иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулж, хяналт тавьж буй юм.

Мөн 98 чиглэлд иргэдэд үйлчилж байгаа 759 автобусанд ариутгал, халваргүйжүүлэлт тогтмол хийж, хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдад үйлчилж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Өд” сангийн тэргүүн Д.Ганболд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн...

Оюун сэтгэлгээний шинэ тив нээгч “Өвгөн дэнлүү”

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Ломбын Нямаагийн...

Баялгийн санг арвижуулж, иргэдийнхээ хуримтлалыг өсгөх хэлцэл

-Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэндээ хүртээх дээр...

Хилийн зурваст цэцэглэсэн “хил хязгааргүй” будилаан

Хилийн зурвас ашиг сонирхлын бүс биш Улсын хилийн зурвас газартай...