Sunday, November 24, 2024

Маргааш 120 цэгт дархлаажуулалтын хоёр дахь тунг хийж эхэлнэ

Date:

Улсын онцгой комиссын ажлын хэсэг өнөөдөр хуралдаж дархлаажуулалтын асуудлаар тодорхой шийдвэрүүд гаргажээ. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч бөгөөд нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын дарга Р.Чингис, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Эрдэмбилэг, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар мэдээлэл хийлээ. 

Одоогоор улсын хэмжээнд нийт иргэдийнхээ 31 хувийг дархлаажуулалтад хамруулаад байгаа юм байна. Маргаашнаас нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 120 цэгт 281 баг 1890 эмч, эрүүл мэндийн ажилтан ажиллаж, өдөрт 59803 иргэнийг хамруулахаар төлөвлөжээ. Мөн 40 автобусаар явуулын дархлаажуулалтыг зохион байгуулах юм байна. Вакцины хангамжийн хувьд БНХАУ-аас өнөө орой 300 мянган тун вакцин буусан бол өнөө шөнө дахин 300 мянган тун бууна. Маргааш мөн 300 мянган тун вакцин буух юм байна.  

Дархлаажуулалтад эхний ээлжид хоёрдугаар тунгаа хийлгэх хүмүүс хамрагдах юм байна. Нэг дүүрэгт дунджаар дархлаажуулалтын 10 цэг ажиллаж байгаа тул тухайн иргэн гэртээ хамгийн ойр байгаа цэгүүддээ нийтийн тээврийн унаа хэрэглэлгүйгээр алхаж очоод вакцинаа хийлгэх боломжоор хангана гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга хэллээ. Дөрөвдүгээр сарын 22-ны байдлаар вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн 649236, хоёрдугаар тунгаа хийлгэсэн 64469 хүн байгаа юм байна. 

Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн хүнд 14 хоногт дархлаа тогтоно гэж үзэж байгаа тул энэ хугацаа нь өнгөрсний дараа хөл хорионы хязгаарлалтаас гаргах, хэвийн нөхцөлөөр ажиллах боломжоор хангах талаарх журмыг УОК боловсруулж байгаа юм байна. Одоогоор хоёр дахь тунгаа тариулсан иргэдээс ковидоор өвдсөн тохиолдол байхгүй, нэгдүгээр тунгаа тариулсан иргэдээс 1200 гаруй хүн ковидын халдвар аваад байгаа аж.   

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...