Sunday, November 24, 2024

2021-2024 онд дахин төлөвлөлтийн хүрээнд 12400 орчим өрхийг орон сууцжуулна

Date:

Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо цахимаар хуралджээ. Хурлаар  Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн бодлого, хотын 2040 он хүртэлх хөгжлийн үзэл баримтлал, нийслэлд хэрэгжүүлж буй дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт, Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон  Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны 2021 оны төлөвлөгөөг хэлэлцсэн байна.

“Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд нийт 27 байршлын 84 хэсэгчилсэн талбайн 1798.1 га газарт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж байна. Тодруулбал 2020 онд есөн байршлын 18 хэсэгчилсэн талбайд зарласнаас гурван хэсэгчилсэн талбайд гурван төсөл хэрэгжүүлэгч шалгаруулжээ. Тэгвэл 2021 оны 1 дүгээр улиралд  гурван байршлын гурван хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг зарлаад байгаа аж. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2013-2020 онд 9.300 орчим өрхийг орон сууцжуулсан бол 2021-2024 онд 12.400 орчим өрхийг орон сууцжуулна гэдгийг нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн  газрын дарга Г.Ганхүү онцолж байв.

Мөн Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн дэд хөтөлбөрийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга М.Балдандорж танилцууллаа. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 148км урт  үерийн хамгаалалтын барилга байгууламж, 187км урт  авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээг ашиглаж байна. 2025 он хүртэл 146.5км  борооны ус зайлуулах шугам сүлжээ, 136км үерийн хамгаалалтын барилга байгууламжийг барих аж.

Түүнчлэн Хурлын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэж, баталлаа. Энэ онд 15 чиглэлийн хүрээнд ажиллана. Өнөөдрийн хурлаас гарсан саналыг өргөн хүрээнд хэлэлцэж, төлөвлөгөөнд тусган ажиллана гэдгийг Хурлын Хот байгуулалт, дэд бүтцийн хороон дарга М.Говьсайхан хэлж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...