Friday, November 22, 2024

Б.Ууганбат: Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлийн төрийн үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна

Date:

Урин дулааны улирал эхэлж байгаа энэ үед бүтээн байгуулалтын ажил ид өрнөдөг. Хатуу хөл хорио тогтоосон энэ хугацаанд төрийн байгууллагууд иргэн, хуулийн этгээдэд хэрхэн үйлчилгээ үзүүлж буй талаар Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбатаас тодрууллаа.

-Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хэрхэн үзүүлж байна вэ?

-Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв нь иргэн, хуулийн этгээдийг хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх боломжгүй байгаа хэдий ч урин дулааны улирал эхэлж хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж буй энэ цаг үед дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд тасралтгүй үзүүлж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулж, иргэн, хуулийн этгээдийн ажлын бүтээмжийг дээшлүүлэх, цаг хугацааг хэмнэх зорилгоор Нийслэлийн нутгийн захиргааны тав, Төрийн өмчит дөрвөн байгууллага иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэн ажиллаж байна.

-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төрийн үйлчилгээг иргэдэд ямар зохион байгуулалтаар хэрхэн хүргэж байна вэ?

Нэгдүгээрт, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь үндсэн чиг үүргийн гурван үйлчилгээг  иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Үйлчилгээний хүсэлтийг төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем /www.e-mongolia.mn/-ээр дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн хүлээн авч байна. Үйлчилгээний хүсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://road.ub.gov.mn/  сайтад хандан авах боломжтой юм. Даваагаас баасан гарагт ажлын цагаар 11-325385 дугаарын утсаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна. Мөн албан бичиг, өргөдөл гомдол,  санал хүсэлтийг Smart office программаар хүлээн авч, шийдвэрлэж байгаа. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн өдрүүдэд төлбөртэй зогсоол, ачилт буулгалтын үйлчилгээ түр зогссон. Улаанбаатар  хотын Захирагчийн ажлын албанаас өгсөн зөвлөмж, чиглэлийн дагуу авто зам сэтлэх, сүвлэх зөвшөөрлийг дөрөвдүгээр сараас наймдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авч байна. 

Хоёрдугаарт,  Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь үндсэн чиг үүргийн 19 үйлчилгээний хүсэлтийг  EGAZAR ухаалаг гар утасны аппликэйшнээр хүлээн авч, шийдвэрлэж байна. Мөн даваагаас баасан гарагт ажлын цагаар 7777-1285 дугаарын утсаар зөвлөгөө, мэдээлэл болон үйлчилгээний хүсэлтийн хариуг өгч байгаа.

Гуравдугаарт, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар иргэн, хуулийн этгээдэд 21 үйлчилгээ үзүүлж байна. Даваагаас баасан гарагт ажлын цагаар 11-311632  дугаарын утсаар зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна фэйсбүүкийн “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” хуудсанд хандаж, чатботоор шаардлагатай мэдээллээ авах боломжтой. Албан бичиг цахим /smartoffice.mn/-аар, шуудангаар үйлчилгээний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж байна.

Дөрөвдүгээрт, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар үндсэн чиг үүргийн 22 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна. Иргэд http://uda.ub.gov.mn/ сайтад хандан, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Мөн даваагаас баасан гарагт ажлын цагаар 11-320461 дугаарын утсаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна. Иргэн, хуулийн этгээдийн үйлчилгээний хүсэлтийг “Монгол шуудан” ХХК-аар дамжуулан хүлээн авч, шийдвэрлэж байгаа.  

Тавдугаарт, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар нь барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах үйлчилгээг үзүүлдэг. Иргэн, хуулийн этгээд  нь www.standard.ub.gov.mn сайтад хандан “Цахимаар хүлээн авах” гэсэн хэсэгт нэвтэрч, хүсэлтээ зааврын дагуу төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем /www.e-mongolia.mn/-ээр илгээх боломжтой. Мөн фэйсбүүкийн “Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар” хуудсанд хандаж, чатботоор шаардлагатай мэдээллээ шуурхай авч болно. Мөн даваагаас баасан гарагт ажлын цагаар 7011-8010 дугаарын утсаар зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

-Тэгвэл төрийн өмчит дөрвөн байгууллага иргэн, хуулийн этгээдэд хэрхэн үйлчилгээ үзүүлж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юү?

“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК нь техникийн нөхцөл олгох гурван үйлчилгээ үзүүлдэг. Сар бүрийн 1-15-ныг хүртэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр үйлчилгээний хүсэлтийг хүлээн авч, 30-ны дотор комиссын хурлаар шийдвэрлэн, зөвшөөрсөн тохиолдолд хариуг өөрийн байгууллага дээр олгож байна.  Мөн иргэн, хуулийн этгээдэд 7004-7005 дугаарын утсаар 24 цагийн турш зөвлөгөө, мэдээлэл өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж байна.  

Мөн “Улаанбаатар Цахилгаан Түгээх сүлжээ” ТӨХК нь техникийн нөхцөл олгох гурван үйлчилгээ үзүүлдэг. Сар бүрийн 1-15-ныг хүртэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр үйлчилгээний хүсэлтийг хүлээн авч, 30-ны дотор комиссын хурлаар шийдвэрлэн, зөвшөөрсөн тохиолдолд хариуг өөрийн байгууллага дээр олгож байна. Түүнчлэн иргэн, хуулийн этгээдэд 7004-7004 дугаарын утсаар 24 цагийн турш зөвлөгөө, мэдээлэл өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж байна.

Түүнчлэн “Мэдээлэл, холбоо сүлжээ” ТӨХК нь техникийн нөхцөл, олгох, сунгах дөрвөн үйлчилгээ үзүүлж байна. Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын байрны нэгдүгээр давхарт иргэн, хуулийн этгээдийн материалыг хүлээн авч байгаагаас гадна төрийн үйлчилгээний цахим систем /www.e-mongolia.mn/-ээр үйлчилгээний хүсэлтийг авч, шийдвэрлэж байгаа. Мөн даваагаас баасан гарагт ажлын цагаар 7011-2519  дугаарын утсаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

Харин Ус Сувгийн Удирдах газар долоон үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бөгөөд үйлчилгээний хүсэлтийг “Монгол шуудан” ХХК-аар  дамжуулан хүлээн авч, шийдвэрлэж байна. Иргэн, хуулийн этгээд нь http://usug.ub.gov.mn/ сайтад хандан дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Мөн 70157066, 70157016 утсаар 24 цагийн турш иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэн ажиллаж байна.

   НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...