Tuesday, October 6, 2026

Энэтхэгт буддын судлалаар суралцах боломжтой

Date:

Энэтхэгийн Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлөөс 2021-2022 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрөө зарлажээ. Энэ удаа хэл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, архитектор, буддын судлал зэрэг чиглэлээр тус улсад бакалавр, магистр, доктор/пост докторын зэрэгт суралцах боломжийг олгож байна. Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-30 хүртэлх насны (докторын сургалтад өргөдөл гаргагч нь 45 хүртэлх насны) иргэн Энэтхэгийн Соёлын зөвлөлийн http://a2ascholarships.iccr.gov.in линк руу хандан онлайнаар бүртгүүлэх юм.

Уг хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. Тэтгэлэгтэй холбоотой заавар, зөвлөмж мэдээллийг https://www.meds.gov.mn/?p=8672, Энэтхэгийн Соёлын зөвлөлийн портал сайт болон Монгол Улсад суугаа Бүгд найрамдах Энэтхэг улсын Элчин сайдын яамны reception.ulaan@mea.gov.in руу и-мэйл бичих эсвэл 70132248 утсаар авах боломжтой юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...