Saturday, August 22, 2026

“Сумын төвийн шинэчлэл”-ийг гурилдсан “Монгол дайвин”-д хариуцлага тооцъё

Date:

Шинэчлэлийн Засгийн газрын үед “Сумын төвийн шинэчлэл” гэж төсөл улсын хэмжээнд хэрэгжсэн. Аймаг бүрт нэг нэг сумын жишиг сум болгон, тус бүр таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийсэн юм. Харамсалтай нь төсөл хэрэгжсэн сумдынхан жишиг болох бүү хэл жигших, цөхрөх дээрээ тулаад үлдсэн. Тавьсан зам нь таван сар болохгүй хуурч, эвдэрсэн, уурын зуух, халуун ус зэрэг нь ажиллахгүй болсон жишээ олон.

Тухайлбал, Дорнод аймгийн Баян-Уул суманд “Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд “Монгол дайвин” ХХК уурын зуух барьж 2019 онд нэгдсэн халаалтад холбон ашиглалтад оруулжээ. Гэтэл хоёр жилийн ойндоо ч хүрэлгүй, хүйтний улирлыг тооцвол үндсэндээ 1.1 жил ажиллаад дөрөвдүгээр сарын 5-нд уг уурын зуухны тогоо нь цоорч, ажиллах боломжгүй болжээ. Бүхэл бүтэн сумын уурын зуух байтугай гар утсанд хоёр жилийн баталгаа өгдөг болсон цагт чанар, стандарт хангаагүй ажил гүйцэтгэсэн “Монгол Дайван” ХХК-гаас хариуцлага нэхэх хэрэгтэй гэдгийг тус сумын иргэд хэлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...