Saturday, October 3, 2026

Дарьганга суманд хээрийн түймэр гарчээ

Date:

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн Баянцагаан гэдэг газар, аймгийн төвөөс урд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т, Эрдэнэцагаан сумын төвөөс баруун зүгт 90 км-т хээрийн гал түймэр гарсан  дуудлага дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 11:58 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146, 0184 дүгээр ангийн алба хаагчид, Баруун-Урт, Асгат, Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, Дарьганга сумын иргэд 6 бүлэгт хуваагдан, гал түймрийг унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хороо төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.01/...

Владимир Путин: ОХУ Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн

Украины асуудлыг зохицуулах хэлэлцээ эхлүүлэхэд ОХУ бэлэн гэж Ерөнхийлөгч...