Saturday, August 22, 2026

Дэд сайд Б.Мөнхжинд хариуцлага тооцож, чөлөөлнө

Date:

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинд Засгийн газрын хуралдаанаар хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхөөр болсон байна. Түүнийг цар тахлын үед ялангуяа УОК-оос хөл хорьсон байхад 0240УНҮ дугаартай дипломат албаны автомашинаар “Амур” зочид буудалд хүргүүлэн, архидан согтуурхаж, эмэгтэйчүүд зөөж байгаа бичлэг цахим орчинд ил болсон нь олны дургүйцлийг төрүүлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлагагүй энэ үйлдэлд хариуцлага тооцохыг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид даалгасан байна.

Дэд сайд Б.Мөнхжинг төрийн албаны ёс зүйг зөрчсөн, албаны автомашинаар хөл хорьсон цагт зорчсон, архидан согтуурсан, архидалт зохион байгуулсан зэрэг олон үндэслэлээр буруутган, ийнхүү Дэд сайдынх нь албан тушаалаас чөлөөлөхөөр болсон байна. Энэ нь ч зүй ёсны хэрэг. Цаашид энэ мэт увайгүй үйлдлийг өөгшүүлэхгүйн тулд эхнээс нь хариуцлага тооцоод явах нь төрийн алба цэвэршиж, ёс зүйг дээдлэх алхам болох учиртай.

Эх сурвалж:24tsag.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...