Thursday, May 7, 2026

Эрүүл, цэвэр хотын төлөө бүгдээрээ хичээцгээе

Date:

Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдал үргэлжилж байна. Хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөж байгаа энэ өдрүүдэд хот тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд хэвийн үргэлжилж байна. Тухайлбал, хотын зам засварын ажлуудыг хөл хорионы үед хийж эхэлсэн. Жирийн үед зам засварын ажлын улмаас тодорхой газруудад хөдөлгөөн хаахаас өөр аргагүй байдалд хүрч, үүнээс үүдэн бусад замд бөглөрөл үүсдэг. Харин бүх нийтийн бэлэн байдлын энэ үед замын ачаалал бага байгаа тул түгжрэл үүсгэхгүйгээр засвар, арчлалтын ажлуудыг  хийж байгаа юм.

Мөн Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ынхан энэ өдрүүдэд хамгийн завгүй ажиллаж байгаа аж. Тэд хотын ниийтийн эзэмшлийн зам, талбайд цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Авто замын хайс, бордюр, нийтийн бие засах газар, усан оргилуур, цэцэрлэгт хүрээлэнгийн сандал, хашлагаас эхлээд явган хүний зам, талбайн тоос, шороог цэвэрлэн, угааж, ариутгал халдваргүйтгэл хийж, цэвэр хотын төлөө өдөр бүр сэтгэл гарган ажиллаж байгаа юм. Иргэн та ч гэсэн гэрээсээ гаралгүй гэртээ байнга цэвэрлэгээ хийж, цэвэр агаар оруулан, ариутгал халдваргүйтгэл хийгээрэй. Бүгдээрээ хичээцгээе.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

ОХУ дипломат төлөөлөгчдийн газруудад хандан Киевээс ажилтнуудаа нүүлгэн шилжүүлэхийг уриалжээ

Тавдугаар сарын 09-ний өдөр ОХУ "хариу цохилт" өгч болзошгүй...

Хосгүй үнэт зээгт наамал бурхадыг улсын тооллогод хамрууллаа

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй Хосгүй үнэт...

Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна

Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд...