Saturday, November 23, 2024

Халдварын тоо өсөх тусам ХӨСҮТ-ийн орлого нэмэгдэнэ

Date:

Нийгмийг хууль, журмаас илүү айдас удирддаг. Түүнийг нь мэддэг цөөн хэсэг олонхийг үг дуугүй захирахын тулд ямагт ямар нэгэн айдсыг бий болгож байдаг. Яг өнөөдөр бид үүнийг хангалттай мэдэрч, харж байна. Цар тахал буюу ковид бол хүн төрөлхтөнийг чичрүүлж, сөхрүүлж буй айдас. Гэхдээ энэ айдсыг ашиглаж эрх мэдлээ бататгах, эд хөрөнгөө арвижуулах гэсэн бүлэглэлүүд байгаа нь тодорхой. Наад зах нь хүн төрөлхтөний айдас дээр нь дөрөөлөн коронавирусийн вакцин үйлдвэрлэл гэдэг асар том бизнес маш амжилттай цэцэглэж, үүнд дэлхийн тэргүүлэгч гүрнүүд өрсөлдөн, уралдан орж байна.

Монголд ковидын айдсыг хамгийн сайн ашиглаж байгаа нь төр, засаг. Тэд энэ айдсаар нь дамжуулан сонгууль хийж, хүссэн үр дүнгээ гаргаж, бас асар их мөнгөний урсгалыг хяналтгүйгээр удирдаж байна. Ингэхийн тулд цар тахлын үеийн гэдэг малгайтай хууль баталчихсан.

Бүр тодорхой жишээ бол цар тахлын айдсыг ашиглан хөлжиж баяжиж байгаа газар бол ХӨСҮТ. Цар тахал дэгдсэнээс хойш бүх салбарын үйл ажиллагаа доголдож, ихэнх нь элгээрээ хэвтсэн. Харин цорын ганц эрүүл мэндийн салбарынхан өмнөхөөс хэд дахин ашигтай ажиллаж байгаа. Тэр дундаа ХӨСҮТ. Энэ байгууллага эмнэлэг гэхээсээ илүү банк бус санхүүгийн байгууллага шиг, ломбард шиг, мафи шиг болчихсон. Өвчнөөр бизнес хийгээд сурчихсан. Эгэл жирийн иргэд өвдөж зовох, амь насаа алдах нь тэдэнд мөнгө болж харагддаг гэхэд хилсдэхгүй. Ковид дээр жишээ авахад л ХӨСҮТ халдвар авсан хүний тоогоор төсөв, хангамж авна. Нэг хүнд зарцуулах мөнгө 4-8 сая. Халдварын тоо олон байх тусам ХӨСҮТ-ийн орлого нэмэгдэнэ. Энэ нь Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ гэдэг шиг л юм. Аль болох олон хүн халдвар авч, эмнэлэгт хэвтэж, аль болох удах тусам ХӨСҮТ-ийн төсөв зузаарч, иргэдийн халаас нимгэрнэ. Дарга, удирдлагууд нь улам данагар болно. Жирийн эмч нар нь ч гэсэн ковидын шинжилгээ хуурамчаар гаргаж өгч, дамлан наймаалж хөлжинө.

Ус шиг урсан орж ирж байгаа энэ мөнгөний урсгалаа таслахгүйн тулд өдөр бүр ковидын тохиолдлыг нэмж хөөсрүүлдэг байж ч магадгүй. Тэр байтугай увайгүй үйлдэл хийж, цар тахал тараасан ёс зүйгүй явдал гарсан болохоор ХӨСҮТ-ийг ингэж хардах бүрэн үндэстэй. Халдварын тохиолдол сүүлийн үед мянга дөхөөд байгаад эргэлзэж, тээнэгэлзэх хүн маш олон байгаа. ХӨСҮТ-ийнхөн үлээгээд, хөөсрүүлээд байгаа юм биш биз, халдварын тоо ингэж өсөөд байгааг үнэн гэж яаж батлах юм, угаасаа худлаа тоо сэвээд байна гэх мэтээр олон нийтийн сүлжээнд ч тэр, ойр зуурын яриа хөөрөөнд ч тэр ХӨСҮТ-ийн тоон мэдээнд үл итгэгчид олширчээ.

Төрийн байгууллага, төв гол эмнэлэгтээ итгэхгүй байна гэдэг иргэд, олон нийтийн буруу биш. ХӨСҮТ-ийнхөн өөрсдөө но-той  гэдгийг харуулж байгаа юм. Но-г нь нотлох баримт ч хангалттай. Өвчний бизнесийг цэцэглүүлсэн энэ эмнэлэг, эмч нар салбарын яамандаа захирагдахгүй болтлоо мафижсан. Салхи орохгүй болтлоо ялзарсан. Тэр бүхнийг нь тоочвол барагдахгүй.

Өнөөдөр тэд халдварын тоо нэмэгдлээ, хяналт алдлаа, хатуу хөл хорио тогтооё гэж Засгийн газар, УОК-ыг шахаж шаардсаар санасандаа хүрч байгаа нь өөрсдөд нь ашигтай болоод тэр. Ямар ашигтай вэ гэвэл нэгт, цар тахлаар далимдуулан асар их мөнгө ХӨСҮТ рүү урсана. Хоёрт, хатуу хөл хорио тогтоочихвол ХӨСҮТ-ийнхэн ачаалал нь багасч, нэг ёсондоо гар газар, хөл хөсөр амар байдаг аж.

Түүнээс биш улс орноо, ард иргэдээ, аж ахуйн нэгжүүдээ бодох юм бол хатуу хөл хорио хэнд ч ашиггүй. Хатуу хөл хорио тогтоолгүйгээр халдварыг тогтоон барих арга замыг эрэлхийлэх ёстой атал халдварт өвчинтэй тэмцэх улсын гол төв эмнэлэг ХӨСҮТ нь харин ч халдварын тоогоор нийгмээ айдаст автуулж, хатуу хөл хориогоор баглан хүлж, гацаан царцааж авах сонирхолтой байх шиг.

Хүн төрөлхтөн айдсаасаа болж мухар сүсэгт автах, хэн нэгэн хүчтэнд боолчлогдох гэх мэтээр дандаа сул дорой байдалд орж байсан түүх тоймгүй олон. ХӨСҮТ ч яг л энэ жишээгээр айдас дээр дөрөөлөн эрх ашгаа хангах гэж улайрч байх шиг. Мэргэжлийн нэр томъёогоор бол оюун санааны хувьд боловсруулсан, нийгмийн сэтгэл хөдлөл дээр суурилсан айдас гэж байдаг. Энэ нь амьдрал ба үхэлтэй холбоотой оршин тогтнох айдас юм. ХӨСҮТ ковидоор далайлгаад байгаа нь энэ л айдсыг ашиглаж байгаа хэрэг юм. 

Эцэст нь хэлэхэд нийслэлд хатуу хөл хорио тогтоох биш нийгэмд бугшсан булхай, луйварт, тодруулбал ХӨСҮТ-ийн бусармаг байдалд хатуу “хөл хорио” тогтоомоор байна. Цар тахлын шинжилгээг хуурамчаар үйлдэн, талх шиг дамлан зарж халдвар тараадаг, эрхтэн дархтны ар гэрт хорио цээрийн дэглэм нь үйлчилдэггүй атлаа энгийн иргэддээ хатуу, хахир ханддаг энэ эмнэлэгт салхи оруулахгүй бол ковид бус коррупци Монголыг сүйдлэх нь.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...