Wednesday, May 20, 2026

“Магнай трейд” ХХК худал мэдээллийг няцааж мэдэгдэл гаргажээ

Date:

Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн гол нийлүүлэгч бөгөөд хамгийн өргөн сүлжээ бүхий салбар түгээлттэй, газрын тосны импортлогч тэргүүлэх компаниудын нэг “Магнай трейд” ХХК “Зууны мэдээ” сонинд гарсан ташаа мэдээлэлд залруулга хийж, мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Зууны мэдээ” сонин 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн №70, 71 дугаартаа “МТ-ийн шатахууны бизнесийг Швейцарын Гленкор авсан уу” гэсэн гарчигтай үндэслэлгүй, худал ташаа мэдээлэл нийтэлж тус компанийн нэр хүндэд ноцтойгоор халдаж, бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц алдаа гаргалаа.

“Магнай трейд” ХХК нь 100 хувь Үндэсний хөрөнгө оруулалттай, салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг бөгөөд чанартай шатахуун, тос тослох материалаар харилцагч, хэрэглэгчиддээ үйлчлэн, шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэн энэ хүнд цаг үед үйл ажиллагаагаа тасралтгүйгээр, улам  хариуцлагатайгаар үргэлжлүүлэн хэвийн явуулж байна.

“Магнай трейд” ХХК-ийн хувьд бизнесийн үйл ажиллагаагаа гадаад дотоодын ямар нэгэн хуулийн этгээдэд шилжүүлэх бодлого төлөвлөгөө, яриа хэлэлцээ огтхон ч байхгүй болно. “Зууны мэдээ” сонин тодорхой эх сурвалжгүй, гүтгэлгийн шинж чанартай худал мэдээллийг олон нийтэд цацаж иргэд, манай харилцагч хамтрагчдын дунд төөрөгдөл үүсгэсэнд гүнээ харамсаж байна.

Үнэн бодит мэдээлэлд үндэслэн бусармаг алдаатай мэдээлэлдээ тайлбар, залруулга гаргахыг “Зууны мэдээ” сониноос шаардаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Владимир Путин, Ши Жиньпин нар уулзлаа

Тавдугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын...

Путины айлчлалын үеэр “Сибирийн хүч” төслийг хөндөн ярилцана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д албан ёсны айлчлал хийж...

ОХУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д айлчлал хийгээд буцсанаас ердөө...

Удирдах албан тушаалтан Н.Ш… иргэдийн нэр дээр зээл гаргаж, 520 сая төгрөг завшжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 5...