Sunday, July 27, 2025

“Эх оронч худалдан авалт – Үндэсний үйлдвэрлэл 2021” үзэсгэлэнг цахимаар зохион байгуулж байна

Date:

“Эх оронч худалдан авалт – Үндэсний үйлдвэрлэл 2021” цахим үзэсгэлэнд 35 төрийн байгууллага, 150 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байна

Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор “Эх оронч худалдан авалт – Үндэсний үйлдвэрлэл 2021” уламжлалт үзэсгэлэнг анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Уг үзэсгэлэнг ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Экспорт олон улсын худалдааны төв ТББ хамтран зохион байгуулж, үндэсний үйлдвэр эрхлэгчид нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүний мэдээллээр оролцох аж.

Өнөөдрийн байдлаар тус үзэсгэлэнд байдлаар цахим үзэсгэлэнд 32 төрийн байгууллага худалдан авах бараа материалын мэдээллээр, 150 гаруй  аж ахуйн нэгж, иргэн ноос, ноолуур, арьс шир, савхин болон үслэг эдлэл, мод модон эдлэл, гоёл чимэглэл, мах, сүүн бүтээгдэхүүн, гоо сайхан, эм био бэлдмэл, зам, барилгын материал зэрэг бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.

Зохион байгуулагчдын зүгээс “Эх оронч худалдан авалт хийж, Үндэсний үйлдвэрлэл”-ээ дэмжиж эдийн засгаа сэргээх эх оронч үйлст иргэд, аж ахуйн нэгжүүдийг уриалжээ.

Үзэсгэлэнг үзэж сонирхох болон үзэсгэлэн гаргаж оролцох бол дараах https://www.expomongolia.org/tenderexpo/register линкээр холбогдох боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад...

Гаалийн ерөнхий газарт 14 хоногийн хугацаатай хяналт, шалгалт хийж эхэлжээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих”...

COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ

-Ерөнхий сайд Г.Занданшатар тус хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын...

Иргэдийг залилсаар яваа Д.Ангар, Д.Чинзориг нарт хууль үйлчилдэг үү

Д.Ангар хэмээх нөхөр Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга,...