Sunday, November 24, 2024

Автобусанд суух, буух бүрт гараа ариутгахыг сануулдаг болжээ

Date:

Улсын онцгой комиссын даргын 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тушаалаар Шуурхай зохицуулалтын ажлын хэсгийг томилсон билээ. “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилт, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд халдварын дэглэм сахиулж, халдварын тархалтын бууруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан Нийтийн тээвэр, такси хариуцсан бүлэг 2021 оны гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 02-ныг хүртэл өдөр бүр нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудад ажиллажээ.

Улаанбаатар хотод ажлын өдөрт 964, амралтын өдөр 641 автобус, 450 такси үйлчилгээнд гарч байна. Шуурхай бүлэг 5 багт хуваагдан нийтийн тээврийн үйлчилгээний 19, таксийн үйлчилгээний 6, нийт 25 аж ахуйн нэгж, байгууллагын /28 автобааз/ үйл ажиллагаа, халдвар хамгааллын нөхцөл байдалтай танилцаж, заавар зөвлөмж өгч, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэн ажиллажээ.

Дээрх хугацаанд шуурхай бүлэг:

-Автобусны зорчигчдын амны хаалтаа зүүсэн, ариутгагч хэрэглэж, QR код уншуулж байгаа, зорчигчдын суудалд суусан, хүн хоорондын зай барьж буй байдлыг үзэж, жолооч болон зорчигчийг халдварын эрсдэлээс хамгаалах байдал, нөөцийн бүрдүүлэлттэй танилцсан байна.

-Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй 25 аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, холбогдох албан тушаалтныг хамруулсан онлайн хурал зохион байгуулжээ.

-“Зорчигч тээвэр нэгдэл” ОНӨААТҮГ, “Эрдэм транс” ХХК-д Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар болон ажлын хэсэг ажиллаж санал солилцож, цаашид анхаарах асуудлын талаар авч хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгсөн байна.

-Тээвэрлэгч байгууллагуудыг коронавируст халдвар (Ковид-19)-аас  урьдчилан сэргийлэх чиглэлээр чадавхижуулах сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулж, 28 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулж, мэдээлэл, зөвлөмж өгч ажиллав.

-Нэгдсэн журмаар зорчигчдод өгөх санамж бичлэгийг бэлтгэж, автобус бүрт суулган, зорчигчид сууж, буухад гараа ариутгаж үйлчлүүлэх талаар тогтмол мэдээлэл өгдөг болгох ажлыг зохион байгуулжээ.

-Нийтийн тээврийн үйлчилгээний өглөөний гаралт болон техникийн аюулгүй байдал, хамгаалал хэрэгслийн нөөц, бэлэн байдалтай газар дээр нь танилцаж зөвлөмж чиглэл өгөв.

-Урагдсан QR код уншигчийг жижгээр хэвлэн шинэчлүүлж байрлуулав.

-Автобаазуудын битүү зогсоол болон техникийн үйлчилгээ засварын ажлын байранд галын аюулгүй байдлыг хангуулах үүднээс гал унтраагуурыг шинэчилж, галын эрсдэлтэй цэгүүдэд элс, хор бусад шаардлагатай хэрэгслээр хангах ажлыг хийж байна.

-Жолооч нарт өдрийн цайны цагаар агаар сэлгэлт, жижиг мананцар үүсгэгчээр халдваргүйтэл хийх чиглэл өгсний дагуу уг ажлыг хийж  тогтмолжуулах арга хэмжээ авав.

-Түр тусгаарлах өрөөнд байх шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээний иж бүрдлийн жагсаалтыг гаргуулж, бүрдлийг хангуулах ажлыг байгууллага бүрд хийлгүүлэх ажлыг зохион байгуулав.

-Жолоочийн аюулгүй байдлыг хангуулах үүднээс зорчигчоос тусгаарласан хаалтыг шинэчлэн засварлуулах, бүрэн бүтэн байдлыг хангуулах ажлыг хийв.

-Автобус, таксид байрлуулсан гар ариутгагчийг шалгаж, ажиллагаагүй байгааг солиулав.

-Нийслэлийн хэмжээнд хийгдэж буй авто замын засвар арчлалтын ажилд  орчин үеийн дэвшилтэд шинэ техник, технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар болов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...