Friday, October 2, 2026

Дархлаажуулалтын давтан тунг дөрөвдүгээр сарын 9-нөөс эхэлнэ

Date:

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын өнөөгийн нөхцөл байдал болон дархлаажуулалт, шинжилгээний цэгүүдийн талаарх мэдээлэл өгсөн байна. Тодруулбал, Улаанбаатар хотод коронавирусийн халдвар авсан хүний тоо 8802 болсон бөгөөд сүүлийн 24 цагт 409 хүн халдвар авчээ.

Дархлаажуулалтад нийт 346743 хүн хамрагдаад байгаагаас сүүлийн 24 цагт 18241 хүн вакцин хийлгэсэн байна. Ковидын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа 1152, гэрийн тусгаарлалт эмчилгээнд 1461, гэрийн ажиглалтад 6400 хүн байгааг танилцууллаа. Мөн тэрбээр “Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 69 цэг ажиллаж, 30 мянган иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн. Дархлаажуулалтын давтан тунг дөрөвдүгээр сарын 9-нөөс хийж эхлэх тул цэгийн тоог 80 болгоно. Дархлаажуулалтад ажиллах 658 резидент эмчийг хуваарилан ажиллуулж эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд шинжилгээний 11 цэг тогтмол ажиллаж байна. Мөн шинжилгээний явуулын гурван баг ажиллаж байгаа” хэмээн мэдэгдэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хороо төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.01/...

Владимир Путин: ОХУ Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн

Украины асуудлыг зохицуулах хэлэлцээ эхлүүлэхэд ОХУ бэлэн гэж Ерөнхийлөгч...

Үндэсний баялгийн сангийн шинэчлэл, уул уурхайн салбарын төлөвийн талаар санал солилцлоо

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Төслийн удирдлагын газрын...

Улаанбаатарт газрын тосны агуулахын цогцолбор барихад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй...